НИЙГЭМ

Төмрийн хог дотроос олдсон галт зэвсгийн үлдэгдлүүдийг тэсэлж, устгажээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт тушаагдсан хуучин зэвсгийн үлдэгдэл болох 58 ширхэг галт хэрэглэлийг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн хайгуул устгалын бүлэг тэсэлж, устгасан байна.

Эдгээрийн ихэнх нь тэсрэх аюултай хэвээр байсан бөгөөд төмрийн хогон дотроос олджээ. Энэ талаар ЗХЖШ-ын Зэвсгийн хэлтсийн дарга П.Чинзориг "Гаднаа зэвэрсэн харагдавч дотроо аюул дагуулсан энэ хогноос болж олон хүн хохирч байна. Зэс бүслүүр, гуулийг, хөнгөн цагааныг авах гэж амь насаа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон олон жишээг мэддэг учир анхааруулж байна” гэж ярьсан байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button