ДЭЛХИЙ

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 337.5 сая ам.доллар зарцуулна

Номхон далайн орнуудад тулгарч буй асуудлын нэг болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд шинэ санхүүжилт олгоно хэмээн Австрали улсын Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгджээ.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисоны энэхүү санаачлагыг Засгийн газар дэмжсэн байна. Санаачлагын хүрээнд Номхон далайн орнуудад тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаанд зориулан 337.5 сая ам.долларын санхүүжилтыг 2020 оноос эхлэн таван жилийн хугацаанд олгохоор шийдвэрлэжээ.

“Номхон далайн бүс нутаг бол олон үндэстний зэрэгцэн оршин тогтнодог бидний гэр. Бид ойрын ирээдүйд тулгарч болзошгүй бэрхшээлийг даван туулахын тулд тус бүс нутгийн түншүүдтэйгээ хамтран ажиллана. Санхүүжилтийг уур амьсгал, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд зарцуулна” хэмээн  Австралийн Ерөнхий сайд С.Моррисон хэлжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button