ДЭЛХИЙ

Эверест рүү авирагчдад шаардлага тавьж эхэлнэ

Эверестийн оргилд гарах хүсэлтэй авирагч урьд нь ууланд авирч байсан туршлагаа нотлох шаардлагатай болсон талаар Балбын Засгийн газрын Дээд комисс мэдээллээ.

Дээд комиссын зөвлөмжид дурдсанаар, Эверестийн оргилд Балбын талаас гарах зөвшөөрөл хүсэгчид наад зах нь 6500 метрийн өндөрт авирсан байх шаардлагатай. Түүнчлэн тэд биеийн хүчний бэлтгэлийн гэрчилгээ авж, туршлагатай хөтөчийн хамт авирах ёстой болжээ.

Өнгөрсөн тавдугаар сард Эверест ууланд 11 хүн амиа алдах эсвэл сураггүй болсон аж. Иргэдийн ес нь Эверестийн оргил руу Балбын талаас, 2 нь Төвөдийн талаас авирахыг оролдожээ. Мөн амиа алдагсдын дөрөв нь оргилд гарах чиглэлд үүссэн урт дарааллын улмаас нас барсан байна.

“Бид эдгээр шаардлагыг хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт болгон оруулж, уулчдын аюулгүй байдлыг хангана” хэмээн Балбын Аялал жуулчлалын сайд Йогеш Бхаттари сэтгүүлчдэд мэдээлжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-15 16:37

Keflex Dosage For Skin Infection [url=http://leviprices.com]levitra without a script[/url] Worldwide Progesterone Medicine By Money Order Rotherham Generic Cialis Reviews Precio De Keflex En Mexico

Холбоотой мэдээ

Back to top button