УЛС ТӨР

Монгол төрийн сонгууль МҮОНРТ-ийн өмч юм уу, А.Бүрэнбаатар аа

Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид МҮОНРТ-ээр мэтгэлцэх байсан. Гэвч цуцлагдчихлаа.

Шалтгаан нь нэр дэвшигч Д.Энхбат эмнэлгээс гарч болохгүй, эмнэлэг рүү хүн оруулж ч болохгүйтэй холбоотой гэв. Д.Энхбат коронавируст халдвар авч, УХТЭ-д тусгаарлагдан эмчлүүлж буй юм.

Харин МҮОНРТ-ийн Гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатар “УХТЭ-г зөвшөөрвөл эмнэлэг рүү тусгай баг явуулж, студи байгуулах эсвэл, Д.Энхбатыг тодорхой халдвар, хамгааллын дэглэм баримтлан МҮОНРТ-д авчрах хоёр сонголт байсан. Гэвч зөвшөөрөөгүй” гэж тайлбарлалаа.

Яагаад цахимаар зохион байгуулж болоогүй юм бэ гэдэг асуудал тулгарна. Цар тахлын үед олон олон чухал хурал уулзалтууд Zoom-ээр явагддаг боллоо. Гэтэл энэ асуултыг асуухад А.Бүрэнбаатар “Зөвхөн МҮОНРТ л зохион байгуулах ёстой. Тэгэхгүй бол шударга бус болох эрсдэлтэй гэж үзсэн” гэж тайлбарлах юм. Өөрөөр хэлбэл мэтгэлцээнийг ганц МҮОНРТ зохион байгуулна хэмээн өмчилж, бусад нийтлэг платформоор хийх боломжуудыг шууд хаав.

Монгол төрийн сонгууль МҮОНРТ-ийн өмч юм уу. А.Бүрэнбаатар гэж хүн мэтгэлцээн зохион байгуулагдахаар болчихсон юм шиг 20 минут “Тайзаа ингэж засна, таван сэдвээр асууна, 120 минут үргэлжилна” гэж ярьснаа сүүлд нь “Даанч цуцлахаар болчихлоо” хэмээсэн мэдэгдэл хийв.

Д.Энхбат мэтгэлцээнээр илүүрхэх магадлал өндөр байсан. МҮОНРТ эрх баригч намын нөлөөн дор ажилладаг байгууллага. МАН-ын захиалгаар ам барив уу гэлтэй, А.Бүрэнбаатар.

Мэтгэлцээнгүй сонгуулийг ямар сонгууль гэх вэ...

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-06-07 16:40

Энэ бол МАН-ынханы зориуд зохион байгуулж буй ажил байх оо.

Ард
Ард
2021-06-07 16:51

Мушгиа хамар б�##�айрч эхлэх нь...саяхан гоожуур байсан даа

Zochin
Zochin
2021-06-07 17:44

Daranguilagchid ter Churelsuch, ymarch medleggui, ongiroo, chaana bas l ulsiin mongo idsen luivarchin. Ter MN TV bur moson chaaj arlljaanii surag bolgo, tertee tergui bugd avilgachid mortloo ajillaa er chiij chadadggui. Tsachim yaam baiguulna geed baidag Ouuynerdene amid uu chaana bna?, online metgelcheen ybuulaachee novschoo

Zochin
Zochin
2021-06-07 17:58

Chaldvar avaad urgaschgui gedegn !, ug anchaaruulj bur ochij chelsen ,daanch yaavdaa!, ter esreg tal chin buur danalzaad gaarch bna!. Za zaa tegeed turgen edgeed zorilgo bieluuldee.

Zochin
Zochin
2021-06-07 21:07

Icheechee buduuleg Churelsuch ee

zochin
zochin
2021-06-08 00:51

ene burenbaatar udahgui

Зочин
Зочин
2021-06-08 17:52

Өөртөө ардчилсан нэр өгвөл ардчилагч болдоггүйг АН-ын харгисууд яруу тодоор харууллаа. 1996, 2012 онд булхай луйвраар олонхи болж, олон их наядаар нь идэж, Монголыг модыг нь бариулснаа зүүдэлж сонгуулийг ямар нэг аргаар будлиулж үймээн үүсгэхээр зорьж байгаа нь ил байна.

Холбоотой мэдээ

Back to top button