НИЙГЭМ
Дараах иргэд дугаарлахгүйгээр саналаа өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өнөөдөр 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ. Энэ үеэр бид СБД-ийн 28-11-3 хэсгийн хорооноос ирж мэдээлэл бэлтгэлээ.
Уг хэсгийн дарга О.Баярмаагаас дугаарлалгүй саналаа өгөх боломжтой иргэдийн талаар тодрууллаа. Ингэхэд:
- Жирэмсэн эмэгтэй
- Өндөр настан
- Хөгжлийн бэрхшээтэй иргэд дугаарлахгүйгээр саналаа өгөх боломжтой гэлээ.
Э.ҮҮРИЙНЦОЛМОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.