НИЙГЭМ

СБД-ийн хэсгийн хороонд тэмтрэгддэг үсгээр анхны хүн саналаа өглөө

СБД-ийн 28-11-3 хэсгийн хороонд тэмтрэгддэг үсгээр анхны хүн саналаа өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн ээлжит сонгууль өнөөдөр болж байна. Энэ үеэр бид тэмтрэгддэг үсэг буюу брайл шаблоноор саналаа өгч буй иргэнээс мэдээлэл авсан юм.

СБД-ийн 28-11-3 хэсгийн хорооны эхний брайл үсгээр саналаа өгсөн иргэн Б.Ням-Очироос тодруулахад "Би хөдөлгөөний бэрхшээлтэй учраас брайл хавтасыг ашиглан саналаа өглөө. Анх удаа ашиглаж байна. Энэхүү брайл үсгээр хөдөлгөөний болон харааны бэрхшээлтэй иргэд саналаа өгөх боломжтой байдаг” гэв.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button