НИЙГЭМ

“Ганган дээл өмсөх бус зөв сонголт хийх нь чухал”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит найм дахь удаагийн сонгуулиар зургаа дахь ерөнхийлөгчийг сонгох гэж байна. Тиймээс энэ өдрийн удаах сурвалжилгаараа бид СБД-ийн 29-р сургуулийн байран дахь 28-11-3 дугаар хэсгийн хорооны байрыг онцоллоо.

Энэ сонгуулийн хэсгийн хороо нь тэргэнцэртэй иргэн өөд өгсөхөд зориулсан стандартын налуу шаттай, үүдэндээ дохионы хэлмэрчтэй байлаа. Бидэнтэй зэрэгцэн тэргэнцэртэй иргэн саналаа өгөхөөр сонгуулийн байранд ирж байсан бөгөөд тэргэнцрийг түрж өгөхөөр туслах хөтөч тосож авав.

Дотогш ороход халуун шалган гарыг ариутгаж, аль танхимд саналаа өгөхийг зааварчилна. Энэ бол үүдний угтах хэсэг юм. Энд эрүүл мэндийн төвийн эмч , 29-р сургуулийн эмч, цагдаа гээд нийтдээ таван хүн байх.

Заасан сумны дагуу явсаар хоёрдугаар давхарт гарвал тус сургуулийн урлаг заланд санал авч байв.  Тус танхимд зургаан ширээ, сандалтай бөгөөд нэг дугаарын ширээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд саналаа өгч байгаа нь ажиглагдав. Учир нь “нэг дугаарын ширээ гарах хаалга, ажиглагчтай хамгийн ойр. Энэ нь тэдэнд тусламж хэрэгтэй бол ажиглагчаас тусламж авахад ойр байрлуулсан нь энэ” гэж тус хэсгийн дарга О.Баярмаа хэлсэн юм.

Үүнээс гадна саналаа өгөхөөр ирсэн залуусын төлөөлөл Д.Номин-Эрдэнэ хэлэхдээ “Манайд сонгуулийн тараах материал хангалттай тараагдсан. Зарим нэг нэр дэвшигчийн танилцуулга, мөрийн хөтөлбөр нь хоёр гурван удаа ирлээ. Сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөх нь хүн болгоны үүрэг. Тиймээс сонгуулийн байранд ирэхдээ гоё ганган дээл хувцас өмсөх шаардлагагүй. “Гоё дээл хувцсаа өмсөөд очъё” гэх зэрэг уриалга яваад байсан. Би энэ уриалгыг дэмжихгүй, их дургүй байгаа. Яагаад гэвэл энэ чинь нэг жишиг болж тогтоно. Хэн нэгэн нь сонгуулиа өгөхдөө надад гоё дээл, малгай байхгүй юм чинь саналаа өгөөд яах юм бэ гэвэл яана. Иймэрхүү хэлбэр төдий зүйлд ач холбогдол өгчхөөр гол зүйл болох саналаа өгөхдөө анхаарахгүй болно шүү дээ. Хамгийн гол нь хэнийг ч сонгосон тэр хүний үзэл бодол, сонголт л голлох зүйл нь. Харин саналаа өгөх гэж буй хүний өмссөн хувцас тийм ч чухал биш шүү дээ” гэсэн юм.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-09 19:55

Yag unen hellee

Зочин
Зочин
2021-06-09 20:07

хха тэнэг юм бичдэг юм бэ

Иргэн
Иргэн
2021-06-09 20:12

Ганган дээл ямар гай болоов тэнэг ээ сайхан хувцас өмсөх нь хүдлэ шүүдээ ёонголт тэр хүнии эрх учир санасанаа л өгнө шүүдээ ямар тэнэг юм бичдэг эргүү вэ

Иргэн
Иргэн
2021-06-09 20:14

Гоё дээлээ өмсөхгүй доржханд найдлаа 2 шиг тэнэгтэх байсан юмуу

ЗОЧИН
ЗОЧИН
2021-06-09 21:13

УТАСНЫ ЦААНААС ЗАЛУУС БӨӨН ИДЭВХ ШҮҮМЖЛЭХ, ДАРГА БОЛОХ, МӨНГӨ ОЛОХ ЗҮЙЛД МАШ ДУРТАЙ ГЭВЧ СОНГУУЛЬДАА ОРОЛЦДОГГҮЙ БАЙЖ БИДНИЙ ЭРХ АШИГ НТР ГЭЖ ИХ ЮМ ЯРИНААА ЭНЭ ЗАЛУУЧУУД

Зочин
Зочин
2021-06-09 21:34

Сайхан хувцас�##�ж сонгуульдаа оролцох нь төрөө хүндэтгэж байгаагийн илрэл. Төрийн эрх барих ажилд оролцдог иргэн хүний том эрхээ эдэлж төрөө дээдлэх нь зөв шүү. Монгол түмэн сонгуулвд хүндэтгэлтэй хандаж сайн морио унаж сайхан хувцсаа өмсөж өглөө эртлэн сонгуудь өгөхөөр морддог байсан уламжл�##�тай.

Зочин
Зочин
2021-06-09 23:31

Яг үнэн. Өмсөх дээлгүй, эсвэл ажлын хувцастай, тоос шороотой, уранхай жинстэй хэн ч байсан, ичиж зоволгүйгээр сан�##�аа өгдөг байх хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-06-09 23:33

Ингэж ури�##�ах нь буруу.

Зочин
Зочин
2021-06-09 23:36

Энэ эгүүрийн э р г ү ү админ зүгээр байсан үгнээс А Л гэдгийг нь ялгаж дараад, зүв зүгээр байсан үгэн дундаас А Л гэдэг үг уншуулаад байх юм. Ёстой э р г ү ү А Л байна даа.

Зочин
Зочин
2021-06-10 01:49

Hun yu umsuhud zaaj zuvluh yamar ch hereggu

хүннү
хүннү
2021-06-10 05:35

Хэн юугаа өмсөх нь бидэнд хамаагүй юмсан. Тухайн хүний сонголт ер нь сайхан хувцаслаж сонгуульдаа оролцох нь зөв. Өөрийгөө хүндэтгэх ёстой тэгэж байж бид хөгжнө. 20-30 насны з�##�уус сонгуульдаа маш муу оролцсон нь “өмсөх хувасгүйдээ” гэж хэлэх хүн гарах нь.

miina
miina
2021-06-10 07:57

ystoi zow manai Z vyyinxen ugiin iim bodoltoi bdag. uchir n bidend xelber tiim ch chuxal bish. ene oxinii zow ooriin vzel bodoltoi bx n zow2 amjilt

Холбоотой мэдээ

Back to top button