УЛС ТӨР

Сонгуулийн ирц 50 хувь давж, хүчин төгөлдөр болох хэмжээнд хүрлээ

Монгол Улсын найм дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт дуусахад нэг цаг хүрэхгүй хугацаа үлдээд байна.

21.00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт сонгогчдын ирц 52 хувьд хүрчээ. Өөрөөр хэлбэл 50 хувь давсан учир саналын дүн хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдсэн байна.

Одоогоор Сэлэнгэ аймаг 39 хувийн ирцтэй, сүүл мушгиж байгаа бол 58 хувийн ирцтэйгээр Сүхбаатар аймаг тэргүүлж байна. Харин Нийслэл дэх сонгогчдын ирц 55 хувьтай байна.

Санал хураалт албан ёсоор 22.00 цагт хаагдаж, автомат тооллогын машины дүн тэр дороо гарна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button