НийгмийнНИЙГЭМ

Олимпийн наадмыг сурвалжлах сэтгүүлчдийг GPS-ээр хянана

“Токио-2020” зуны олимпын XXXII наадам энэ оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулна. Уг наадам нь дэлхий нийтийг хамарсан коронавирусын халдварын тархалттай цаг үед зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой.

Тэгвэл Японы эрх баригчид Токиогийн зуны олимпийг сурвалжлах гадаадын сэтгүүлчдэд “GPS ашиглан хатуу хяналт”  тавихаар болсныг “Токио-2020” олимпийн наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Хашимото Сэйко мэдэгдлээ.  Тэрбээр “Бид сэтгүүлчдэд зориулан тогтоосон бүсийг орхиж явж байгаа хатуу хяналт тавина. Гадаадын сэтгүүлчдийн байрлах газрыг илүү төвлөрсөн байлгахын тулд бид хэвлэлийнхэнд зориулсан зочид буудлын тоог 350-150 болгож бууруулсан” гэв.

Мөн гадаадын сэтгүүлчдийг Японд ирснээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд нийтийн тээврээр үйлчүүлэхийг, ажлын шугамаар хотоор явахыг хатуу хориглоно.

Л.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button