ДЭЛХИЙ

ГАДНЫН ХЭВЛЭЛД: У.Хүрэлсүх ялж, Монголд МАН-ын ноёрхол улам батжив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр болж өнгөрсөн билээ. Сонгуулийн үр дүнгийн талаар “TRT World” сайт мэдээлснийг хүргэе.

Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх тус улсын ардчилсан сонгуулиар сонгогдсон зургаа дахь Ерөнхийлөгчөөр болж, МАН-ын эрх мэдлийг улам бататгав. Тэрбээр энэ жилийн эхээр болсон жагсаалын улмаас Ерөнхий сайдын суудлаа өгсөн юм. Монголд “КОВИД-19”-ийн цар тахлын улмаас сонгуулийн сурталчилгааг өргөн цар хүрээтэй хийх боломжгүй байсан. Мөн өнгөрсөн бямба гарагт /2021.06.05/ ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авснаас болж, гадна орчинд болох сурталчилгааны ажлыг цуцалж онлайн хэлбэр лүү шилжүүлсэн юм.

Тус улсын төрийн холимог тогтолцоо УИХ-д хууль батлах, Засгийн газар томилох эрх өгдөг. Мөн Ерөнхийлөгчид хууль тогтоомжид хориг тавих эрх олгогддог юм. Өмнөх жилүүдэд Ерөнхийлөгчийн суудлыг сөрөг хүчний нам эзэмшдэг байсан тул эрх мэдлийн хуваагдал үүсэж, улс төрийн гацаанд ордог байсан. Зарим хүмүүс энэхүү эрх мэдлийн хуваагдал нь Монгол Улсын хөгжлийг хойш нь татаж ирсэн гэж үздэг аж.

У.Хүрэлсүхийн ялалт засаг барьж буй МАН-д илүү их эрх мэдэл өгөх магадлалтай. Гэхдээ тэрбээр албан тушаалаа хүлээн авсан даруйдаа намын гишүүнчлэлээс татгалзах ёстой. Ерөнхийлөгчийн сонгуульд “Дарангуйлалгүй Монгол Улс” гэх уриагаар оролцсон Ардчилсан нам Монголыг нэг намын удирдлага руу ойртож байна хэмээжээ. МАН-ын эрх мэдэл улам батжих нь Оюу Толгойн зэсийн уурхайн асуудалд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: TRT World

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. нэг намд байснаар олон жил болсон асууд#### түргэн шийдэгдэх боломжтой гэж хүмүүс харж байна

  2. ардчиллаас татг####заж, нэг намын дарангуйлолд өөрсдийгөө хийсэн МАН ыг сонгогчдод баяр хүргэе

  3. Хүүк ба түүний нөхөд үхлийн муухайгаар д####д орж монгол түмэн амар амг####ан болох үе ирнээ. Муу муухай бүхнийг дагуулсан муу ёрын нэг л өдөр ирсэн шиг ээ замхарах болно

  4. Иш чааваас, ингэж бичиж байгаа хүмүүс ичээч. Өөр ямар нам байгаа юм. АН гэж байхгүйтэй адил болсныг харахгүй байна уу. Одоо ингэж хөгийн юм бичихээ больчихвол яасан юм. Бас нөгөө ардчил#### уу. З####хаж байна!!!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button