УЛС ТӨР

С.Эрдэнэ цагаан сонголтоос 1100 саналаар “илүүрхжээ”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр /2021.06.09/ улс орон даяар болж өнгөрлөө. Сонгуулийн ирц 59.24 хувьд хүрсэн нь өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиудаас хамгийн бага оролцоотой санал хураалтад тооцогдож байгаа юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс У.Хүрэлсүх 822.923, Д.Энхбат 246.955, С.Эрдэнэ 72.800 иргэний саналыг тус тус авсан юм. Эдгээрийн улстөрийн томоохон намын төлөөлөл С.Эрдэнийн авсан санал цагаан сонголт өгсөн 71.800 иргэнийхтэй дүйсэн нь анхаарал татаж буй.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнин дэмжигчид цагаан сонголт өгсөн иргэдийн тооноос ердөө 1100 саналаар илүүрхсэн нь энэ юм. Уг асуудлаа цахим орчим “Ан-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй бус цагаан сонголттой өрсөлдлөө. Энэ удаагийн сонгуулийн гол өрсөлдөөн С.Эрдэнэ, цагаан сонголт хоёрын дунд өрнөлөө” гэх хошин хэлэлцүүлэг өрнөөд байна.

АН сонгуулийн өмнөх саруудад хоёр хуваагдаж, улмаар Дээд шүүхээр асуудлаа дэнслүүлэхэд хүрсэн. Эдүгээ АН-ын албан ёсны тамгыг М.Тулгат эзэмшиж байгаа бөгөөд сонгуулийн дараа намын удирдлага дахин солигдох чигтэй байгаа юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button