Нийгмийн

Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг УИХ-ын тогтоолоор батална

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль явагдаж, МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх ялалт байгуулаад байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн тангарагаа өргөснөөр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрх дуусгавар болох юм.

Харин шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийн товыг УИХ-ын тогтоолоор баталдаг. Үүний өмнө Байнгы хороо уг асуудлаар хуралдана. Энэ долоо хоногийн Байнгын хороо, УИХ-аар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов багтаагүй байна. Иймд ирэх долоо хоногт сонгуулийн сурталчилгаанд завгүй явсан УИХ-ын гишүүдийн ажил уг асуудлыг хэлэлцэх эхлэх нь.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button