УЛС ТӨР

У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноор Хэнтий аймагт нөхөн сонгууль болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль явагдаж, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулаад байна. Түүний тангараг өргөх өдрийн товыг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэж, тогтоол гарган батлахаар байна.

У.Хүрэлсүх нь 2020 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшиж, ялалт байгуулсан. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчид сонгогдсоноор УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзана. Ингэснээр Хэнтий аймагт нэг тойрог төлөөлөгчгүй үлдэж байгаа юм.

Иймд У.Хүрэлсүхийн оронд Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах нөхцөл үүснэ. Ташрамд дурдахад, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Сумъяабазар мөн Нийслэлийн Засаг дарга болсон тул ирэх намар тус дүүрэгт нөхөн сонгууль зохион байгуулагдана.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button