МАН байтлаа ХҮН-д “гишгүүлдэг” хайран Ардчилал

Сүүлийн гурван удаагийн Ерөнхийлөгч бүгд Ардчилсан намынх байлаа. МАН Ерөнхийлөгчийн сонгууль бүрээр ардчилалд ялагдаж ирэв. Гэвч энэ жил алга урвуулахтай адил зүйл тохиов. МАН Н.Энхбаяраас хойш ингэж нэг Ерөнхийлөгчтэй болж, харин АН МАН байтугай ХҮН-д, бүр цагаан сонголтод “гишгүүлэв”.
АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнийн нийт авсан санал 72,569. Энэ нь нийт саналаа өгсөн сонгогчдын ердөө 6 хувь. Гурван нэр дэвшигчийн харьцуулсан дүнгээр тэр ингэж сүүл мушгив. Харин цагаан сонголт гэдэг дөрөв дэх өрсөлдөгч энэ удаагийн сонгуульд багагүй трэнд болсон. Гэтэл цагаан сонголтын тоо түүний авсан саналаас 1000-аар л бага байна.
Хайран чиг ардчилал болов. Бүхэл бүтэн төрийн тэргүүний сонгуульд ийм төрхтэй өрсөлдөж дууссан нь. Үе үед МАН-тай халз өрсөлдөж, улаан, цэнхэр өнгийг туйлруулдаг байсан АН энэ удаа ХҮН-д, нил ягаан өнгөнд зай тавьж өглөө. Улс төрд ийм шинэ өнгө мандав.
ХҮН УИХ-д ганц суудалтай. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд сойх хүнээ бүх нийтийн санал асуулга явуулж тодруулсан. Д.Энхбатад санал тавьсан. Харин нам бус, дотоод амбицтай Д.Энхбат саналыг нь хүлээн авснаар Ерөнхийлөгчийн сонгуульд тэд морио уясан.
Сайн стратеги болсон, олон нийтэд Д.Энхбатаас гадна ХҮН-ын рейтинг ч дагаад дээшилсэн. Ер нь Д.Энхбат ХҮН-ыг л их гоё харагдуулж өглөө. Бас АН-ын дээр ч гишгэлээ.
Олон нийтийн хувьд шинэ улс төрийн хүчин гарч ирэх нь хэмээн баярлалдаж байна. Нөгөө талд ХҮН-ыг МАН-ын халаасны нам гэж ярьдгийг дурдалгүй орхиж болохгүй. ХҮН-ын дарга Т.Доржханд МАН-тай хамтарч ажилласны дүнд Үндсэн хуулийн цэцээс зулгааж, Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй болгосон гэх нюанс бий.
Ямартай ч АН-ыг С.Эрдэнэ тахалж чадсангүй. Хэчнээн маргаад, хэчнээн хагараад тэд дотоод асуудлаа шийдэж чадаагүй л байна. Одоо суудлаасаа буусан Х.Баттулга АН-ын далай руу шумбана. АН хэзээ нар үзэх бол гэж олон хүн санааширч байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БАТТУЛГА МАН-ТАЙ СҮЖРЭЭД ЖАНТАЙ ҮЛДЭВ ОДОО ОЧИЖ ИДЭХ ҮЛДЛЭЭ ГЭЖ АН-Г Ч САМАРЛАА ДАА ГЭХДЭЭ БОСООД ИРНЭ ЭЭ АН
Баабар та нар Эрдэнийг сонговол ардчилсан нам ёроолдоо хүртэл унана гэж хэлсэн шүү дээ
AH-d tashuur heregtei boljee. Buruug zovhon dotroosoo hai. 2012 ond AH yalaad, toriin baiguullaguudiig ih samarsan. Yalanguya Gantomor bolovsroliig zugeer l hashraasan daa. Denduu gomdmoor. Oron toog ih nemsen, surgaltiin mon chanariig aldagduulsan. Zugeer l mongo hooh salbar bolgochihson shuu. Bi bolovsroliin salbart ajilladag bsan. Odoo shudarga yosnii toloo zov ajillamaar bn
Эрдэнэ АН-г ийм болгосноо одоо ухаараа байлгүй дэ. АН хоорондоо дотроо л үзээд байх юм нэгдэж МАН-н эсрэг хүчтэй сөрөг хүчин болох хэрэгтэй байна шүү дэ.
Баттулга, Эрдэнэ хоёр АН-аас хол байхгүй бол АН босож ирэхгүй ээ. Одоо АН тараад шинээр байгуулагдсан нь дээр.
Эрдэнэ м�##� мөнгө аваа байлгүй.энэ яг гарч харагдаач
Эрдэнэ, Элбэгдорж хоёр энэ намыг ийм болгосон доо �######�уул
Баттулга одоо АН ыг эмх цэгцэнд нь оруулах хэрэгтэй.Өөр нэр дэвшигч байсан бол хэн ч байсан гарах л байлаа даанч Эрдэнэ мангаруудад ардчил�##�ыг зарчихлаа.Хүний Энхбат сайндаа сан�##� авсан юм биш Хүүкийг дэмждэггүй хүмүүсийн сан�##� , яс юман дээрээ Эрдэнээс бага сан�##� авна