Нийгмийн

Санхүүгийн зохицуулах хороо мэдэгдэл гаргалаа

Компанийн тухай хуульд хувьцаат компани (ХК)-ийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулахаар заасан. Ингэхдээ энэ хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 377 дугаар тогтоолоор баталсан "Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-ын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахын зэрэгцээ хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдуулснаас хойш ажлын гурван өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх үүрэгтэй.

Гэтэл нэр бүхий 85 хувьцаат компани 2020 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулсангүй. Иймд эдгээр хувьцаат компанийн ТУЗ нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно”, мөн зүйлийн 59.7-д “Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ энэ хуулийн 59.4-т заасан хугацааны дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргаагүй бол Санхүүгийн зохицуулах хороо тухайн компанийн ТУЗ-ийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсныг нийтэд мэдээлнэ” гэж тус тус заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит бусаар зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг олон нийтэд мэдээлж байна.

Мөн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш дор дурдсан ХК-ийн ТУЗ-тэй байгуулсан аливаа гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүдэд анхааруулж байна.

1АЖЛЫН ХУВЦАС ХК 30ДОРНОД ХК58СҮМБЭР ӨЛЗИЙ ХК
2АР БАЯНХАНГАЙ ХК31ЕВРОФЁ АЗИА ХК59СЭЛЭНГЭ ИМПЕКС ХК
3АВТОДААЦ ХК32ЖИМСТ ХК60СЭЛЭНГЭ СҮРЭГ ХК
4АВТОЗАМ ХК33ЖИНЧИН ХК61ТАХИЛГАТ ХК
5АВТОИМПЕКС ХК34ЗАВХАН ТЭЭВЭР ХК62ТӨВ УС ХК
6АЛТАЙН ЗАМ ХК35ЗАЛУУЧУУД ХК63УВС ХК
7АЛТАНДУУЛГА ХК36ИЖ БҮРЭН ХК64УЛААН САН ХК
8АР ТАРХИ ХК37ИНГЭТ ТОЛГОЙ ХК65УЛААНХОТГОР ХК
9АРДЫН ЗОРИГ ХК38ИХ НУУР ХК66УЛИАСТАЙ ТЭГШ ХК
10АСГАТ ХК39ИХ ҮҮСГЭЛ ХК67ХАНГАЙ ХК
11АЧИТ АЛКАБЫ ХК40МЕРЕЙ ХК68ХАНГАЛ ХК
12БАТ ХИЙЦ ХК41МЕРЕКС ХК69ХАНЫН МАТЕРИАЛ ХК
13БАЯНБАДРАХ ХК42МОНАСАР ХК70ХАРГИА ХК
14БАЯНДӨХӨМ ХК43МОНГОЛ ДИЗЕЛЬ ХК71ХАРШИЙН ГЭГЭЭ ХК
15БАЯНТАЛБАЙ ХК44МОНГОЛ ЭД ИМПЕКС ХК72ХӨДӨӨГИЙН ТЭЭВЭР ХК
16БАЯНТОЛГОЙ ХК45МОНИНЖБАР ХК73ХУРТАЙ ХК
17БАЯНТООРОЙ ХК46МӨНХ ЖИМ ХК74Хүннү Менежмент/ ХААБЗ ХК
18БАЯНХААН ТАРИА ХК47МҮДИКС ХК75ХҮНС АРХАНГАЙ ХК
19БИНСЭ/ БАЯНХАЙРХАН ХК48НАКО ТҮЛШ ХК76ХӨВСГӨЛ ХК
20БОРНУУР ХК49НАЛАЙХ ӨРГӨӨ ХК77ЦАГААННУУР ХК
21БОРООГИЙН ҮЙЛДВЭР ХК50НИЙСЛЭЛ ӨРГӨӨ ХК78ЧАНДГАНА ХК
22БҮТЭЭЛ ХК51НОЁТ ХАЙРХАН ХК79ЧАНДМАНЬ ДУНДГОВЬ ХК
23БӨХӨГ ХК52ОРГИЛ ГОВЬ-АЛТАЙ ХК80ЧАНДМАНЬ УУЛ ХК
24ГАНТӨМӨРТ ХК53ОРХОН ХК81ШАХАЙТ ХАЙРХАН ХК
25ГЛОБАЛ МОНГОЛИА ХОЛДИНГС ХК54ӨВ УСЖУУЛАГЧ ХК82ШИМ ХК
26ГОВЬ ШАНД ХК55ӨРГӨН ЖИМ ХК83ЭРДЭНЭТ ЗАНДАН ХК
27ГОНИР ХК56ӨРГӨН ХЭРЭГЛЭЭ ХК84ЭРДЭНЭТ ХҮНС ХК
28ДАРХАН МАХ ЭКСПО ХК57САВ ШИМ ХК85ЭСГИЙ ГУТАЛ ХК
29ДАРХАН ХӨВӨН ХК  
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button