УЛС ТӨР
У.Хүрэлсүх ҮАБЗ-ийн анхны хурлаар “Хүүхдийн 100 мянга”-ыг хэлэлцэнэ

Засгийн газрын ХМОНХ-ийн дарга Ц.Ганзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр:
- Маргаашаас эхлэн шатахууны үнэ өсөхгүй
- Долдугаар сарын 1-нээс ковидын үеэр авч, хэрэгжүүлсэн халамжийн арга хэмжээнүүд бүгд зогсохгүй гэсэн хоёр мэдээлэл өглөө.
Энэ үеэр зургадугаар сарын 25-нд тангараг өргөх шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ҮАБЗ-ийн эхний хурлаар хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмжийг 100 мянга хэвээр нь байлгах боломжтой эсэх асуудлыг хэлэлцэхээр болсон талаар ярилаа. Мөн тог, ус, дулаан зэрэг таван чиглэлийн төлбөрийн хөнгөлөлтийг мөн үргэлжлүүлэх эсэхийг ч хэлэлцэх юм байна. Ингэхдээ төсвийн тодотгол хийх боломжийг судлах аж.
Ковидын үед эхлүүлсэн энэ арга хэмжээнүүд нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад санаачлагдсан юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За да марш�##� цол өгөгвий.улсийн баатар онигоо болсон шүү.
Хүүхдийн 100,0 хэвээр үлдээсэн нь дээр дээ.
Зочин