УЛС ТӨР

У.Хүрэлсүхийн “харцаар хөдөлдөг” Засагтай байснаас Ерөнхийлөгчийн засаглалаа тунхаглачихсан дээр

Засгийн газрын ХМОНХ-ийн дарга Ц.Ганзориг сошиалын дуулианд хариулт өгөхөөр өчигдөр орой шуурхай мэдээлэл хийв.

Тэрбээр “Маргаашаас эхлэн шатахууны үнэ өсөхгүй, долдугаар сарын 1-нээс ковидын үеэр авч, хэрэгжүүлсэн халамжийн арга хэмжээнүүд бүгд зогсохгүй гэсэн хоёр агуулгаар ярив.

Энэ үеэр зургадугаар сарын 25-нд тангараг өргөх шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ҮАБЗ-ийн эхний хурлаар хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмжийг 100 мянга хэвээр нь байлгах боломжтой эсэх асуудлыг хэлэлцэхээр болсон гэх нь тэр. Ингэхдээ төсвийн тодотгол хийх боломжийг судлах гэнэ.

Гэхдээ төсвийн тодотгол хийх, захиран зарцуулах эрх хуулиараа УИХ, Засгийн газарт бий. Ерөнхийлөгчид огтоос хамаагүй. Монгол улсад улсын төсвийг батлах, өөрчлөх тодотгох нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд багтдаг билээ.

Гэтэл сонгуулийн сурталчилгааны үеэрээ сонгодог парламентын засаглалаа төлөвшүүлнэ, бэхжүүлнэ гэж сүржин ярьж байсан хүн тангаргаа өргөө ч үгүй, тамгаа аваа ч үгүй байж Засгийн газар шийдчих хүүхдийн 100 мянган төгрөгийн асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцэхээр чиглэл өгсөн гэнэ.

Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цаашдаа “толгойгүй”, тоглоомын, Ерөнхийлөгчийн харцаар хөдөлнө гэдгээ бараг зарлачихлаа. Цаагуураа Ерөнхийлөгч засаглах нь.

Хэрвээ парламент болон Засгийн газрын бүх эрх мэдлийг Ерөнхийлөгч болох У.Хүрэлсүх ҮАБЗ дээр зангидаж эхлэх юм бол Ерөнхийлөгчийн засаглалтай улсаас ялгаа юу байна. Тэгснээс нэг мөр Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гээд тунхаглачихсан нь дээр биз хөөрхий.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одоо Ерөнхийлөгчийн засаглалыг Монголд бий болгох хэрэгтэй. Үүний төлөө иргэд санал өгөхөд бэлэн шүү. Хүүкээ дэмжинэ.

Уншигч
Уншигч

За болио. Парламентийн засаглалтай байна гэж гишүүд Хүүк магтаж ярисан. Ерөнхийлөгчийн засаглал жинхэнэ дарангуйлагч улс болно

ард түмэн
ард түмэн

нүхэн гарцын усыг тууз хайчилсан хүүкээр шавхуул

зочин
зочин

ерөнхийд нь чиглүүлээд залуучуудаар ажил хийлгэж яагаад болохгүй гэж дээ одоо залуусыг сургах цаг болсон доо хөгшчүүл хэрэггүй

Sanamj
Sanamj

Nuhen gartsuudyg, arslantai guurnii sheeltuuriig 2015 ond batuul neesen dee.

Zochin
Zochin

Oyun Erdenee uuruuruu bna shu. Zorigtoi bgaarai.

Аххаахххаа
Аххаахххаа

Одоо жинхэнэ базаад ,эвхээд, олон долоон юм шалчиганахгуй энэ улс эх орноо нэг дэлхийн хэмжээний аймдралтай болго!!! Су Намбар Мие нарын гаруудыг чигт нь тэтгэвэрт нь гарга!! Эби Батуул Сайханбилэг нарыг шоронд нь явуул!!! Махны ченж хужаа нараа хяна лалруудаа!! Энэ Оюка бандийг шоугаа болиод бодит ажил хий гэж хэлэлдээ !!! Сумьяа гэж эргууг яаядаа ТВ сошилын сомментээр ажил хийдгийн болиулдаа!!! За за угуй бол угуй гэж хэлж байж ургаш явна!!! Малнууд

Зочин
Зочин

Сануулах нь зүйтэй хэдий ч одоо цагт эв эе эвдэх хандлага бүр хэнд ашигтай, хэнд хохиролтой вэ?

Монголын ард түмэн
Монголын ард түмэн

Та нар ямарч боловсролгүй өөрсдийгөө жинхэнэ монгол гэж нэрлэсэн бөх, яруу найрагч, жүжигчин, тв хөтлөгч, наймаачин, алтны нинжа, гэх мэт хужаа, төлөг мэдэгдэхгүй баахан нөхөд сонгочихоод одоо юу нэхээд байгаа юм. Заяа чинь тэрдээ

АГИ
АГИ

СОНГУУЛЬ ХИЙЖ КОРОНАГИЙН халдварыг МАШ АЮУЛТАЙ ТҮВШИНД ХҮРГЭЧИХЛЭЭ, АРД ТҮМЭН чинь өндөр ҮНЭТЭЙ хүнсний ЗҮЙЛСЭЭс худалддан авах чадваргүй , юун витамин авах, ӨЛБӨРӨХ аюул ОЙРХОН БНА ХҮРЭЛСҮХ ГУАЙ!!!

Зочин
Зочин

1 namiin humuus hoorondoo sanaa niilej ajillaj chadaj baigaa bol ontc busad n buu hors za ene bol mongol ulsiin teleebym shuu za huk d amjilt MAN_ amjilt

Зочин
Зочин

ter GAnzolig gej gar nyatsaaj baina ch geh shig hachin yum yarisan shuu. Nyatsaaltaa Sangiin said Bo Javhlandaa l hel, tarhi ugaagch aa

Зочин
Зочин

Оноо цуглуулах санаа юм биз.Хүүхдийн мөнгийг 100000 хэвээр нь байлгах асуудлыг ҮАБЗ-д оруулж батлуулсан гээд дараа нь өөрийгөө рекламдана биз дээ ..Хүүк барил мөн байгаа биз дээ.Одоо иймэрхүү Хүүкийн асуудлыг төсвөөс мөнгөө гаргаад мөнгө гаргаад клип хийдэг болох хэрэгтэй.

irgen
irgen

3 say iljigend yu gech ch yaasanch yaadgiin hend heregtei yum. Iljig ch iim bdgui yum muusain malnuudiig zaazluul taaarna

Зочин
Зочин

Manai shine yuk ehnii shiidwereeree eniig urgeljluulne gej ard tumendee kokroh geel huleelgeel ain. Ard tumniig ulun zelmuun yaduu zuduu bailgah uls turchdud ashigtai bdag gej ene dee.

Холбоотой мэдээ

Back to top button