ДЭЛХИЙ

Тоглолтын үеэр зүрх нь зогссон К.Эриксон ухаан оржээ

Дани улсын хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчин Кристиан Эриксен “Euro 2020” тэмцээний үеэр Финланд улсын эсрэг тоглож байхдаа ухаан алдаж унажээ. Тэрбээр хагас цагийн завсарлагааны өмнө ухаан алдаж унасан тул түүнд 13 минутын турш “CPR” хийж анхан шатны тусламж үзүүлэв. Үүний дараа 29 настай Эриксенийг эмнэлэгт хүргэсэн юм.

Тус улсын шигшээ багийн эмч Мортен Боесен тоглолтын үеэр Эриксоны зүрх зогссон, гэхдээ ямар шалтгааны улмаас ийм зүйл болсон нь тодорхойгүй байна хэмээсэн юм. Боесен хэлэхдээ “Тэрбээр амиа алдахад хэр ойрхон байсныг би мэдэхгүй байна. Нэг удаа зүрхний чичиргээ арилгах аппаратаар цохиулсны дараа зүрх нь цохилж эхэлсэн” гэжээ.

Эриктон Тоттенхам клубт тоглодог байхад түүний зүрхний эмчээр ажиллаж байсан Санжая Шармагийн хэлснээр тэрбээр ямар нэгэн зүрхний эмгэгээр өвчилсөн түүх үгүй гэнэ.  

Хөлбөмбөгийн хорхойтнуудад баяртай мэдээ дуулгахад, К.Эриксон ухаан оржээ. Одоогоор түүний биеийн байдал тогтворжоод байгаа гэнэ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button