Нийгмийн

ТАНИЛЦ: Жирэмсэн эмэгтэйчүүдийг “Файзер” вакцинаар дархлаажуулах цэгүүд

Вакцинд хамрагдахаар товлогдсон 43127 эмэгтэй бий. Тэдгээр эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр өнөөдрөөс вакцинд хамруулан эхэлж байна.

Дархлаажуулалтын цэгүүд:

(Улаанбаатар хот)

  • Багануур ЭМТ-ийн А корпус
  • Багахангай ЭМТ
  • Баянгол 86-р цэцэрлэг
  • Баянзүрх 97-р сургууль
  • Налайх ЭМТ
  • Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг
  • Сүхбаатар 69-р цэцэрлэг
  • Хан-Уул механик инженерийн сургууль
  • Чингэлтэй Аврагч спорт хороонд хийж байна.

Сайн дурын үндсэн дээр доорх цэгүүдэд цаг авч очно. Жирэмсний 14 долоо хоногоос 36 долоо хоногийн хооронд Файзер вакцин хийнэ.  Эхний тунг 14 долоо хоногоос дээш хугацаанд хийнэ. Харин хоёр дахь тунг 36 долоо хоногоос өмнө хийлгэх юм. Төрсний дараа 42 долоо хоногоос хойш хийлгэх боломжтой. 

14 долоо хоногоос хойш вакцин хийлгэснээс болж урагт гаж нөлөө үзүүлэхгүй. Учир нь үүнээс өмнө ургийн эрхтэн үүсчихсэн байдаг. Файзер вакциныг зорилтот бүлгийн архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай, хөхүүл хүүхэдтэй хүнд хийж байгаа юм. Иргэд тухайн дархлаажуулалтын цэгийн эмчид үзүүлээд зөвшөөрсөн тохиолдолд газар дээр нь зөвшөөрлийн хуудас бөглөн, дархлаажуулалтад хамрагдана.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button