
Өнөөдөр /2021.06.14/ МАН-ын бүлэг хуралдаж, бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ба УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар мэдээлэл хийлээ.
Бүлгийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор Хөдөлмөрийн тухай хууль багтжээ. Хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил, тус хуульд багтсан онцлох шинэчлэлүүдийг нэрлээд, хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон талаар ярилаа.
Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс мэдээлэл сонслоо. Ковидын нөхцөл байдал, Улсын их баяр наадам тэргүүтэй цаг үеийн асуудлууд, төсвийн хөрөнгө оруулалтууд гэсэн гурван чиглэлд ярилаа.
Төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн байна. Иймд наамдаас өмнө төсвөө тодотгоно. Ингэж хүүхдийн мөнгө тэргүүтэй халамжийн зарим арга хэмжээний асуудлаа хэлэлцэнэ. Мөн Засгийн газар удахгүй ковидын асуудлаар тодорхой шийдвэр гаргана” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө Хөөрхий ЗГ-ын яах ийх тухай МАН-ын бүлэг мэддэг мэдээлдэг болоо юу?