ДЭЛХИЙ

Бразил улс “Pfizer/BioNTech”-ийн вакциныг 12-оос дээш насныханд баталлаа

Бразил улс өнгөрсөн баасан гарагт (2021.06.11) “Pfizer/BioNTech”-ийн вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд хийхийг зөвшөөрсөн байна. Бразилын эрүүл мэндийн зохицуулах агентлагт (Anvisa) хэлэхдээ тус улсад явуулсан туршилт нь вакцин 12-оос 15 насны хүүхдүүдэд аюулгүй, үр дүнтэй гэдгийг харуулсан хэмээжээ.

“Pfizer”-ийн вакциныг Бразилын эрүүл мэндийн зохицуулах агентлаг 16-аас дээш насны хүмүүст тарихыг зөвшөөрсөн байсан билээ. Мөн Бразил улсаас гадна Их Британи, Европын Холбоо, АНУ “Pfizer” компанийн вакциныг 12-оос 15 насны хүүхдүүдэд хийхийг зөвшөөрсөн.

Хамгийн анх АНУ өнгөрсөн сарын 10-ны өдөр тус вакциныг өсвөр насны хүүхдүүдэд баталсан билээ. АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газрын коммисар Жанет Вудкок хэлэхдээ зөвшөөрөл олгосон шийдвэр нь “биднийг энгийн амьдралдаа эргэн орж, цар тахлыг дуусгахад нэг алхам ойртуулж байгаа явдал” хэмээжээ. Тэрбээр эцэг, эх нарт хандаж Хүнс, эмийн удирдлагын газар “боломжит бүх тоо баримтыг нарийн нямбай шалгаж үзсэн” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2021-06-14 15:39

medeegee oruulahdaa eh survaljiin link-g hamtad n oruulj baigaarai.

Холбоотой мэдээ

Back to top button