УЛС ТӨР

Засаг нь ЗАНГИДААГҮЙ, ШИЙДЭЭГҮЙ байхад намын бүлэг нь ТОДОТГОЛ ХИЙНЭ гэж зарлажээ

БҮЛГИЙН ХУРАЛДААНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН АСУУДЛААР САНАЛ ХУРААЛТ ЯВАГДААГҮЙ

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2021.06.14/ мэдээлэл хийхдээ “Наадмаас өмнө 2021 оны улсын төсвийн тухай хуульд тодотгол хийнэ” гэж зарласан. Логикоор нь хөөвөл, УИХ-ын хаврын чуулган завсарлахад ажлын 18 хоног үлдсэн. Тодотголын төслийг УИХ-д Засгийн газраас өргөн мэдүүлж, шат шатны хэлэлцүүлэг хийж, эцэслэн батлахад хангалтгүй хугацаа юм.

Өчигдрийн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр төсвийн тодотголын асуудлаар ямар нэгэн санал хураалт явагдаагүй байна. Угаас УИХ-д өргөн мэдүүлээгүй хуулийн төслийн агуулгаар бүлэг саналаа нэгтгэх үндэслэлгүй. Нөгөө талд Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд төсөв тодотгох асуудлаар шийдвэр гаргаж, УИХ-д төслөө өргөн мэдүүлэх учиртай билээ.

ЗАСГИЙН ХУРАЛ ДЭЭР ТОДОТГОЛЫН ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛАГДААГҮЙ БАЙНА

Тэгвэл Засгийн газрын түвшинд төсөв тодотгох асуудал ямар түвшинд яригдаж байгаа вэ. Энэ асуултад хариулт хайхад, Засгийн газрын хуралдаанаар төсвийн тодотголын төсөл албан ёсоор танилцуулагдаагүй нь эх сурвалжийн мэдээллүүдээр баталгаажиж байна. Харин тодотгол хийхээс өөр аргагүй гэсэн байр суурь илэрхийлэгдэж байсан нь үнэн аж.

Өргөн барих цаг хугацааны хувьд “Наадмаас өмнө” гэх агуулга дээр тогтоогүй, ийм чиг бариагүй байсан аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлэхдээ Эдийн засгийн хөгжлийн яамыг ирэх намар байгуулж, үүнийг дагуулж төсвөө тодотгоно гэдгээ зарлаж байв. Энэ бол МАН-ын дээд түвшиндээ тохирсон агуулга юм.

Гэтэл яагаад Засгийн газрынхаа хэлэлцэж шийдвээрлээгүй асуудлыг бүлэг нь дур мэдэн зарлав гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм.

САНГИЙН ЯАМ ТОДОТГОЛЫН ТӨСЛӨӨ БЭЛДЭЖ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА

Эх сурвалжийн мэдээллээр, Сангийн яам одоогоор төсвийн тодотгол дээр ажиллаж эхлээгүй байгаа аж. Ойрын өдрүүдэд орлого, зарлагын ерөнхий тооцоолол хийгдсэн байдалтай байгаа гэх. Засгийн газраас яаралтай чиглэл ирвэл төсвийн тодотголын тооцоолол руу орно гэсэн чигтэй ажиллаж буй юм байна.

Төсвийн орлогын бүрдүүлэлт ерөнхий үзүүлэлтээр муу буй ч Засгийн газраас яаран төсвийн тодотгол хийх чиглэл бариагүй байгаа аж. Одоо зангидаж боогоогүй, Засгийн газраар эхний хувилбар нь ч танилцуулагдаагүй байгаа төслийг 18 хоногийн хугацаанд УИХ-аар хэлэлцэх нь өөрөө асар учир дутагдалтай юм.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулснаар Засгийн газрын эрх хэмжээг нэлээд томруулж, УИХ-ын нөлөөллөөс ч холдуулсан. Эл өөрчлөлтийн ачаар төсөв батлагдах үеэр Сангийн сайдаа нойл орсон ч анаж отож байгаад уулздаг гишүүдийн төсвийн лоббиг хязгаарласан юм. Энэ нь мэдээж УИХ-ын гишүүдэд таатай биш. Сайн тал нь, төсвийн анх өргөн барьсан зарлагын хэмжээг УИХ тэлэх хуулийн эрхгүй болсон юм. Үндсэндээ төсвийн агуулга Засгийн газарт бүрэн төвлөрсөн гэсэн үг. Гэтэл Сангийн яаман дээр зангигдаж, Засгийн газарт хар зургаараа ч орж ирээгүй байгаа агуулгыг эрх баригч намын бүлэг дур мэдэн, тодотгол хийнэ гэж зарласан нь ихээхэн зохимжгүй асуудал юм.

Засгийн газрын эрхэнд шууд халдсан энэ үйлдэл эрх баригч намын дотоод уур амьсгалаас үүдэв үү. Эсвэл Д.Тогтохсүрэн гишүүн буруу ярив уу гэх асуулт эндээс гарч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
засгаас том бүлэг
засгаас том бүлэг
2021-06-15 07:54

бүр мэдээд байсан юм аа. Наадмаас өмнө тодотгол хийнэ гэж ЗГ дууграагүй бсан

Дорж
Дорж
2021-06-15 08:14

Бүлэг нь засгийн газартаа чиглэл өгчээ

Зочин
Зочин
2021-06-15 08:25

ЗГ аар эрээ, цээргүй оролдож эхэллээ. Энэ бол д�##�д тэмцэл эхэлсний тэмдэг. Эрэгчин, эмэгчинээ үзэх цаг нэгэнт болжээ. Оюука минь болгоомжтой байгаарай.

ам цуурах
ам цуурах
2021-06-15 08:39

Бүлэг өргөн бариагүй хуулиар ам цуурах эрхгүй ш тээ

Уншигч
Уншигч
2021-06-15 09:56

Тогтохсүрэн Оюун эрдэнэдээ уурлачихаж аймгийн засгууд хүчтэй бгаа

Иргэн
Иргэн
2021-06-15 10:20

Нам засгаа төнхдөг УИХ тарах ёстой. Иргэний их хур�##� байгуулж төрөө барих , нам нь засгаа байгуулж ажлаа хийх хэрэгтэй.

Zochin
Zochin
2021-06-15 10:52

Ene zasag eruusuu ajil khiikhgyi bgaa sh dee. Oyun-Erdene yamarch khereggyi ene teryygeer tenej soliorood yavakhiin orond ajlaa khiimeer um. Udii boltol tusvuu beldej ekhleegyi bna gdg chin ajlaa khiikhgyi bgaagiin tod ilrel biz dee

Зочин
Зочин
2021-06-15 11:22

Ажлаа мэдэхгүй засгийн газрын ажлыг зааж өгөхөөс өөр яахав дээ. Яг одоо энэ өвчний байд�##� маш хүнд тэнд ажиллаж буй эмч, сувилагч нар өвдөх нь өвдөөд ача�##�лаа дийлэхгүй байна. С�##�барын яам ч хөдлөхгүй юм. Тиймээс засгийн газар улс, аймаг, сумын бүх наадам тэмдэглэлт ой, аял�##� зуга�##�га олноор цуглах үйл ажиллагааг маш хурдан хаасан тухай шийдвэрээ гаргах цаг нь болсон.

зочин
зочин
2021-06-15 13:08

Жавхлан сайд сайн хжиллаж байгаа ах нар нь уурлажээ

Ajiliin hiilgeed ogooch
Ajiliin hiilgeed ogooch
2021-06-15 13:34

Ene humuusiin ajiliig hiilgeed ogooch, ogloo bodood l HOV hooh ym. Yuun shine yam, corona gaa yaay gej bhad.

Амараа
Амараа
2021-06-15 14:19

Олигтойхон шиг хүнээр засгаа удирдужлахгүй бол УИХ нь засгийн өмнөөс шийдвэр гаргах хэмжээний түвшинд ирчлээ. Хүрэлсүх ээ наад нохойд барьдаг модоо ОДОО сольж үз

1234
1234
2021-06-15 17:52

Энэ Ерөнхий сайд чадваргүй юм биш үү? Юмны үнэ тэнгэрт хадлаа, вирусийн тарх�##�т ч барих аргагүй боллоо. Хятад вакцины т�##�аар иргэд янз бүрийн юм ярьж байна. Энэ бүгдэд хариу өөгч байгаа нэ гч амьтан �##�га. Бас тэгээд юм л бол огцор гэдэг олон хүмүүсийн дуу хоолой ч �##�га, ийм хүмүүсийн амыг харин ч сайн бариад байгаа юм даг уу

Хөгийн гарууд
Хөгийн гарууд
2021-06-15 18:21

Ямар ч ажлын уялдаа холбоо байхгүй. Ард иргэдээ Улс орноо гэх сэтгэл байхгүй. Албан туша�##� зарах төсөвийн мөнгө идэхээс өөр хийж чадах ажил байхгүй

харамсагч
харамсагч
2021-06-16 04:53

Энэ Засаг ч дуусах нь тодорхой боллоо. Асууд�##� шийдэхгүй амлаад дхвхиад байдаг. Сайд нэр зүүсэн суум�##�уудаар дүүрсэн "саадууд" олон болжээ

Холбоотой мэдээ

Back to top button