Нийгмийн

ТОДРУУЛГА: Орхон, Ерөө, Идэр голууд үерлэж, мал усанд боогдож, тарьсан ногоо нь үерийн усанд автсан

Дөрөв, тавдугаар сараас үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас үерийн түвшин өндөр байна.

ОБЕГ-аас Сэлэнгэ, Хараа, Туул, Ерөө, Туул зэрэг голууд үерлэсэн талаар анхааруулга өгсөн. Бид энэ талаар Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-ийн Ус Судлалын инженер Б.Ууганбаяраас цаг үеийн нөхцөл байдлыг тодрууллаа.

-Дээрх голууд үерийн түвшинд хүрээд хэр удаж байна бэ?

-Эдгээр голууд нь хоёр долоо хоногийн өмнөөс буюу /2021.06.01/ өдрөөс эхэлж үерийн түвшин нэмэгдсэн. Одоогоор Сэлэнгэ мөрөн үерийн түвшнээс буусан. Орхон, Ерөө, Идэр голууд нь үеийн түвшинг давж үерлэж байна.

-Тухайн ойр хавийн айлуудад ямар хүндрэл үүссэн бэ?

-Олон хоног үргэлжилсэн борооноос болж үерийн түвшин хурдацтай нэмэгдсэн болохоор тухайн ойр хавийн айлуудад олон хүндрэл үүсч байгаа. Жишээлбэл: Айлуудын мал усанд боогдож, тарьсан ногоо нь үерийн усанд автсан.

-Эдгээр голууд нь жил бүр үерлэдэг үү?

-Энэ жилийн хувьд хур борооны үер ажиглагдаж байна. Хур борооны үер нь долдугаар сарын дунд үеэс хойшоо ихэвчлэн ажиглагддаг. Гэхдээ дөрөв, тавдугаар саруудад үргэлжлэн орсон усархаг борооны улмаас эрт үерлэж байна.

-Та бүхэн иргэдэд ямар сэрэмжлүүлэг өгч байна вэ?

-Бид иргэдэд гол ус үерлэсэн цагаас хойш цаг тухайд нь мэдээ мэдээллийг орон нутгийн телевиз, сонин болон мэдээллийн бүх хэлбэрээр хүргэсэн. Мөн тухайн аймаг, сумын нүүр хуудсаар дэмжуулж үерийн түвшин нэмэгдсэн байдал, хэмжилтийг бичлэг болгож нийтэлж байгаа.

-Үерийн түвшинг хэрхэн тодорхойлдог вэ?

-Олон жилийн дунджийг давах буюу ус эргээсээ халих үзэгдлийг үерийн түвшин гэдэг. Одоогоор эдгээр голууд 30-60см үерийн түвшингөө даваад байна.

Л.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button