УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Б.Жавхлан: Төсөвт тодотгол хийх эсэхийг шийдээгүй байна

Сангийн сайд Б.Жавхлан 2021 оны төсөвт тодотгол хийх нөхцөл үүсээгүй, энэ талаар шийд гаргаагүй байна гэж мэдэгдлээ.

Даваа гарагт МАН-ын бүлэг хуралдсан. Хуралдааны дараа бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийхдээ “Энэ оны төсвийг наадмын өмнө тодотгоно” хэмээсэн. Сангийн яаман дээр шийдэгдээгүй, цаг хугацааны хувьд энэ хаврын чуулганаар тодотгол хийж амжихааргүй байхад намын бүлгийн дарга ийн мэдэгдсэн нь анхаарал татсан.

Тэгвэл өнөөдөр Сангийн сайд Б.Жавхланг олон нийтэд хандан мэдээлэл хийж байх үед сэтгүүлч уг асуудлыг тодрууллаа.

Ингэхэд “Сэтгэл хөдлөлөөр тодотгол хийж болохгүй. Тодотгол хийх таван нөхцөл байдаг, тэдгээрээс үүсээгүй байна. Төсөв тодотгох шаардлагатай эсэхийг судалж байна. Эцсийн шийдвэр гараагүй. Дулаан, цахилгаан зэрэг хөнгөлөлтийг зогсоох, харин хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмжийг үргэлжлүүлэх чиглэлд анхаарна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button