ДЭЛХИЙ

АНУ-д “КОВИД-19”-ийн нас баралт 600,000 давжээ

Жонс Хопкинсын их сургуулийн гаргасан тоо баримтаас харвал “КОВИД-19”-ийн улмаас нас барсан Америкчуудын тоо 600,012 болсон байна. Тус улсад анх халдвар тархсанаас хойш нийтдээ 33.5 сая тохиолдол бүртгэгджээ. АНУ дэлхийд “КОВИД-19”-ийн нийт тохиолдол, нас баралтын тоогоороо тэргүүлж байгаа юм.

Одоогийн байдлаар АНУ-ын 173 сая иргэн буюу хүн амын 52 хувь нь вакцины анхны тундаа хамрагджээ. Харин хүн амын 43 хувь нь буюу 144 сая Америкчууд вакциндаа бүрэн хамрагдсан аж. Ерөнхийлөгч Жо Байден долдугаар сарын 4 гэхэд хүн амынхаа 70 хувийг бүрэн дархлаажуулах зорилго тавьсан ч энэ нь бүтэлгүйтэх төлөвтэй байна.

Вакциндаа хамрагдсан хүмүүсийн хувь мужаас мужид өөр байгаа юм. Тухайлбал Вермонт мужийн хүн амын 71 хувь нь дархлаажуулалтдаа бүрэн хамрагджээ. Харин Миссисипи мужийн оршин суугчдын 36 хувь нь хоёр дахь тунгаа хийлгэсэн аж. Зарим муж иргэдээ вакцинжуулалтад хамрагдахыг уриалахын тулд сугалаа явуулж байгаа. Өнгөрсөн мягмар гарагт Калифорни муж вакцин тариулсан 10 иргэддээ 1.5 сая ам.доллар өгнө гэдгээ мэдэгдсэн. Мөн Охайо муж вакцин тариулсан таван иргэнийг шалгаруулж 1 сая ам.доллар өгөх болжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button