НИЙГЭМ

9-13 насны хүүхдүүдийн “Хосоо олох” группт эрчүүд нэвтэрч, охидыг гаж үйлдэлд уруу татаж байна

“Хосоо ол, 9-13 насны охид, хөвгүүд” гэсэн нэртэй Фэйсбүүк групп ажиллаж байна. Энэ групп 900 гаруй гишүүнтэй, олон нийтэд нээлттэй ажээ. Харин энд яг ийм насны хүүхэд, багачууд “Үерхье, хос болцгооё” гэсэн пост бичицгээнэ.

Цар тахлын үед хэд хэдэн удаагийн хатуу хөл хорионд орж, хичээл сургууль, ангийн найзуудаасаа удаан тусгаарлагдсан хүүхдүүд цахим орчинд ихэнх цагийг өнгөрөөх болсон нь нууц биш. Тэдний хувьд сүүлийн үес гэртээ ганцаар байх нь ихэсч, энэ хугацаандаа сошиал хаяг нээн, үе тэнгийнхэнтэй цахимаар харилцдаг болжээ.

Харин яг шилжилтийн насандаа очих дөхөж буй 9-13 насны хүүхдүүд хостой болох, үерхэх гэдэг агуулгыг зүгээр л энгийн нэг тоглоом мэтээр хүлээж авч байгаа нь анхаарал татна. Тэр бүү хэл “Донтой охин, хөвгүүн байна уу”, “Өөрийгөө зарна” гэхчлэн пост бичицгээж байгаа нь эцэг, эхчүүдийн анхаарлаа хандуулах ёстой асуудал мөн болжээ.

Хүүхдүүд энд хараалын болон бүдүүлэг үгсийг ихээхэн хэрэглэцгээх аж. Мөн өөрсдийнхөө царайг хувиар дүгнүүлэх, бүлэг чат үүсгэн харилцах үйлдэл энд түгээмэл юм байна. Ингээд сошиал хаягны цаанаас тэд “үерхэж”, дотно чаталцгаах бөгөөд энэ харилцаа нь цаашид юу руу хөтөлж, гүнзгийрэх нь сонин.

Ялангуяа бэлгийн бойжилт нь явагдаж эхэлсэн тэдний хувьд, энэ групп дэх постуудаас ажиглахад санамсаргүй бэлгийн зан үйлд татагдах ч эрсдэлтэй байгаа нь анзаарагдаж байна.

Түүнчлэн, насанд хүрээгүй охидоос таашаал авдаг байж болзошгүй этгээдүүд энэ группт “шургалжээ”. Тухайлбал, А... гэсэн хаягтай эр бага насны охид руу зүй бус зүйлс хүсэн чат бичдэг аж. “Нүцгэн зураг хармаар байна” гэхчлэн. Энэ нь нэг бус удаагийн үйлдэл болжээ. Тус хаяг руу орж үзвэл, 1997 онд төрсөн нэгэн байх.

Нэг ёсондоо эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ цахим хэрэглээнд анхаарал тавихгүй бол бэлгийн сэдэлтэй элдэв эрсдэлт үйлдлийн ч золиос болоход тэд бэлэн байна. Холбогдох хууль, хяналтын байгууллагынхан ч ийм Фэйсбүүк группүүдэд хяналт, шалгалт хийх цаг нь иржээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
12r angiin suragch
12r angiin suragch

Etseg ehchuud odoo hynalttai baildaa!!! Huuhdee zaginaj zandarhiin orond eweer yrij oilgoltswol iim zuil bologuishdee ted cni huuhduud muu yumand tatagdah ni mdeej. Yg iim yed ni huuhedteige nz shig ni oilgoltsoj dotno bwl yugj iim yum boloh wedee!!!!

Зочин
Зочин

Ийм балай чатууудыг устга хориглох хэрэгтэй хяналт сайн тавих хэрэгтэй гаж донтнуудын нээсэн юм байгаадаа цагдаа хуулийнхан хяналт сайн тавь

Зочин
Зочин

dan erchuudiin buruu gej yu baidag yum uuruu uursduu hariutslagaa uurdeg shuu ovoo bosgoogui bol shaastgaa yund suuh yum erguu ats garchig ve

Зочин
Зочин

За би өөрөө энэ насан дээр байж үзсэн хүний хувьд хүүхэд энэ үедээ цахим орчинд насаа нэмэх, ах эгч, аав ээж нарыгаа дуурайх хандлага их байдаг. Тиймээс хүүхэддээ дан анхаарал хандуулаад зогсохгүй өөрсдөө ч бас ямар үлгэр үзүүлж байгаагаа бодох хэрэгтэй байх даа. Бас тэр чатны цаана байгаа хүн бол үг үсгийн алдаанаас нь харахад ялгаагүй л хүүхэд байгаа байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button