НИЙГЭМ

Ирэх жил “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийг зургаан аймагт байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг зарим аймагт байгуулахаар шийдвэрлэв.
 
Тодруулбал, Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засах цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх, тэдний хөгжлийг дэмжих чиг үүрэг бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулахаар боллоо.

Дээрх аймгуудад төвийн барилгын ажлыг эхлүүлж, ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байгаа бөгөөд үйл ажиллагааг нь 2022 оноос эхлүүлэх юм байна.

Эх сурвалж: Засгийн газрын ХМОНХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button