НИЙГЭМ

УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлыг энэ сарын 30 хүртэл сунгасан

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр нар цаг үеийн асуудлаар товч мэдээлэл хийлээ.

Тэдний хувьд Монгол Улсад тогтоосон Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг энэ сарын 30 хүртэл сунгасан гэдгийг онцолж байлаа. Энэ нь хатуу биш ч нэг төрлийн хөл хорио гэж ойлгогдох боломжтой хэмээн Л.Баттөр захирал тэмдэглэв.

Энэ хүрээнд 89 төрлийн ААН-ийн үйл ажиллагааны 80-ыг нь эхлүүлж, ес нь хаалттай хэвээр үлдсэн талаар мэдээлэв. Энэ хаалттай хэвээр байгаа үйл ажилагаануудад:

  • Жагсаал цуглаан
  • Уралдаан тэмцээн
  • Аялал зугаалга
  • Хурим найр дайллага цайллага
  • Дэн буудал
  • Нийтийн бүжиг
  • Бүх төрлийн бүжгийн клуб
  • Бүх төрлийн баар
  • Соёл урлагийн арга хэмжээ
  • Үзвэр үйлчилгээ
  • Спортын бүх төрлийн үйл ажиллагаа
  • Цахим ба автомат тоглоомын газар
  • Өргөтгөсөн ба үзэсгэлэн худалдаа
  • Шашин сүм хийд мөргөлийн газар
  • Саун зэрэг үйл ажиллагаанууд багтаж байгаа юм байна.

Мөн маргаашаас эхлэн хоол үйлдвэрлэлийн салбарын ААН-үүдийг иргэдэд заалаар үйлчлэхгүй байх шаардлагыг долоо хоногийн турш тавихаар болжээ. Мөн амралтын газар, жуулчны баазуудын үйл ажиллагаа долоо хоног хаагдана. Эдгээр шийдвэр нь өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэгдсэн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. Та нар тэгж донгодох яахав. Наад Сүг сэл зүүр чин тангар өргөнө гээд 30 мянган цэрэг жагсаана гээд байгаа юм биш үү!!!

  2. ta nar tegj hutsah yahav.tsaana chini shashin sum hiiduud nuutsaar uil ajilagaa erhleed bn sh dee.hudlaa covid19-iin ulaan bus tatsan nereer geaer sum hural nom hurjiin.gandan batssagaan hiiddee uil ajillagaagaa iuvuulj bna.uil ajillagaag ni erhelj bhad nuutsaar shuud ochood zogsoochijoj boldoggui iumuu mangaruudaa

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button