НИЙГЭМ

Японы Засгийн газар манай улсад 84,240 тун Pfizer вакцин хандивлалаа

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл” хэрэгжиж буй. Энэ хүрээнд 2.35 сая тун Pfizer вакцин нийлүүлэгдэх бөгөөд эхний ээлжийн татан авалтыг тээвэрлэсэн агаарын хөлөг өнөөдөр 18:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардсан байна.

Энэ татан авалтаар 84,240 тун вакциныг манай тал хүлээн авлаа. Уг үйл ажиллагаанд Шадар сайд С.Амарсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button