ДЭЛХИЙ
Монгол залуу Солонгос эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан гэв


Энэ сарын 09-ний өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт БНСУ-ын нийслэл Сөүл хотод Монгол эрэгтэй Солонгос эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан талаар Sbsnews мэдээллээ. Тодруулбал, Монгол улсын иргэн, 30 настай А нь Сөүл дэх нэр бүхий сауны амралтын өрөөнд унтаж байсан эмэгтэйг илсэн гэх. Үүнээс үүдэн зохисгүй байдлаар хүний биед хүрсэн эрэгтэйг цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд камерын бичлэг хянан үзэж, хүчирхийлэхийг завдсан гэж үзэн шалгаж эхэлжээ. Монгол улсын иргэн А нь Солонгос улсад докторын сургалтанд суралцаж байсан аж.
Б.ГЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.