УЛС ТӨР

Парламентад хүчирхийлэгчид “ҮҮРЛЭСЭЭР”

Үе, үеийн УИХ-ын гишүүдийн дунд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шалгуулж, цагдаад мэдүүлэг өгч байсан удаатай цөөнгүй хүн бий. Харин шүүхээр шийдүүлсэн нь ганц Д.Гантулга шахуу. Бусад нь тэгсхийгээд дарагдаж, мартагдаад өнгөрдөг. Ц.Анандбазарт холбогдох асуудал ч өнөө хэр нэг талдаа эцэслэгдэн шийдэгдээгүй байна.

Саяхан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэр холбогдсон гэр бүлийн хүчирхийллийн хэрэг олон нийтийн анхаарлын төвд орлоо. Тэрбээр эхнэрээ жолоочтойгоо хардаж, нүүр лүү нь цохисон гэх. Энэ дагуу эхнэр нь цагдаад мэдүүлэг өгч, эмэгтэйн ээж ч “Миний охин удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж ирсэн” гэх утгаар ам нээсэн.

Тэгсэн ч эхнэр “Гомдолгүй” гэж мэдүүлжээ. Ингэхээр хэрэг цаашид шалгагдахгүй, хаагдаад өнгөрөх болно. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдэд холбогдох хүчирхийллийн хэргүүд замхарч, мартагддагийн нэг жишээ л болов. Энэ нь тун ч харамсалтай.

Парламентын гишүүд ард түмнийг төлөөлж, төрийн эрхийг барьж буй утгаараа өндөр ёс зүйтэй байх ёстой. Үлгэр дуурайл байх учиртай. Хувь хүний хувьд элдэв асуудлаа засаж, дарж, тэвчиж сурсан, нэг ёсондоо “Хүн” болж төлөвшсөн нэгэн Төрийн ордонд суух ёстой.

Даанч уур хилэн, дур хүслийнхээ асуудлыг шийдэж чадаагүй, ядлууддаа баригдсан хүмүүс УИХ-ын гишүүний сэнтий рүү зүглэсээр л байх. Уг нь ийм хэрэг олон нийтээр ч, хууль шүүхээр ч нээлттэй хэлэлцэгдэж, шийдвэр нь гарч, хариуцлага нь үүрэгддэг байвал дараа, дараагийн парламентын өнгийг засна.

Гэвч манддаг, тэгээд дарагддаг /дарчихдаг/ байдал үргэлжилсээр л. Монгол Улс ямар ч үед УИХ-д хүчирхийлэгчийг суулгах ёсгүй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-18 13:51

MONXBAT NUDNII BULAI. AVGAI NI BAS TIIM BIGS SULTAI AMITAN BAIDAG BOLOLTOI. XA XA XA

Зочин
Зочин
2021-06-18 13:53

Ugaasaa hen ch bish bsan hog shaarnuud l gishuun boldog shu

Зочин
Зочин
2021-06-18 14:02

НҮДНИЙ БУЛАЙ

зочин
зочин
2021-06-18 14:07

харваас байргүй хүн харагддаг Архангай дахиад гаргаж болохгүй дээ эхнэрээ зодож байгаа хүн гэдэг чинь жинхэнэ ёс суртахуунгүй хүн гэсэн үг дээ

Иргэн
Иргэн
2021-06-18 14:16

УИХ тарах нь зөв болно. Монгол орныг хэрэгждэггүй хуулийн тантан болголоо. Тэдэнд иргэдийг төлөөлөх чадвар байхгүй , харин намын луйврын хөрөнгөөс хувь хүртэх чадвар л байгаа.

Зочин
Зочин
2021-06-18 14:26

Нөхрөө өөгшүүлсэн тэнэг хүүхэн бэ. Одоо яая гэхэв, зодуулаад явж байхаас

бар
бар
2021-06-18 15:31

Хүчирхийлэгч хэзээ ч засардаггүй юм. Улам л дордоно, арга нь нарийсна. Одоо л арга хэмжээ авахгүй бол намайг хэн хэлдэг юм гээд бүр даврана шүү дээ. Хүн дүрстэй араатнуудаас хорвоог цэвэрлэж өгөөч БУРХАН минь.

бар
бар
2021-06-18 15:32

Хүчирхийлэгч хэзээ ч засардаггүй юм. Улам л дордоно, арга нь нарийсна. Одоо л арга хэмжээ авахгүй бол намайг хэн хэлдэг юм гээд бүр даврана шүү дээ. Хүн дүрстэй араатнуудаас хорвоог цэвэрлэж өгөөч МАН минь.

Зочин
Зочин
2021-06-18 17:20

За за, ардчилсан намын үхээрүүдээс л арай гайгүй байх даа.

золбин ардчиллаас муу муухай бүхэн эхтэй.
золбин ардчиллаас муу муухай бүхэн эхтэй.
2021-06-18 17:21

За за, ардчилсан намын үхээрүүдээс л арай гайгүй байх даа.

Зочин
Зочин
2021-06-18 17:59

Хартай хүн ямар ч зүйлээс хардах өнцөг олж чаддаг. Ямар сайн эхнэр байлаа ч яаж ийгээд өчүүхэн ш�##�таг олоод уул овоо шиг хэрүүл зодоон босгодог. Хэзээ ч засрахгүй. Хөгшин өвгөн болчихоод ч солиотой юм яриад өөрийгөө ч ханиа ч зовоосон хэвээрээ бна. Сэтгэцийн өвчин юм бна лээ. Эртхэн хая, с�##�, холд, зугат.

Зочин
Зочин
2021-06-19 09:42

ХУЧИРХИЙЛЭГЧ,БЭЛГИЙН ГАЖ ДОНТОН,САНХУУГИЙН ЛУЙВАРЧИД,ХУЛГАЙЧ,ДЭЭРЭМЧИД ГЭЭД ЕСОН ШИД НЬ БУРДСЭН ИХ ХУРАЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШУУДТЭЙ МАНАЙХ. МОНГОТЭЙ НОГООДУУЛ ХАХУУЛЬДААД ХАРИУЦЛАГА ХУЛЭЭДЭГГУЙ.АРД ИРГЭД ЖИГШЭЭД Ч НЭМЭРГУЙ.УЛГЭР АВАХ ХУМУУС НЬ ИЙМ БАЙГАА НЬ ЗАЛУУСТ МАШ ИХ ХОР БОЛЖ БНА,НИЙГЭМ ЕС СУРТАХУУНЫ ДОРОЙТОЛД ОРЖ БНА.ШУДАРГА ШУУХТЭЙ БОЛЖ БАЙЖ ИЙМ БУЗРУУДААС САЛАХ ЕСТОЙ,БУСДАД ИНГЭЖ БОЛОХГУЙ ГЭДГИЙГ ШУУХИЙН ШИЙДВЭР ОЙЛГУУЛАХ ЕСТОЙ.ХАРАМСАЛТАЙ НЬ МОНГОНИЙ ШУУГЧ,ПРОКУРОРТОЙ МОНГОЛД ШУДАРГА ЮМ УСТСАН.

Bid
Bid
2021-06-19 17:00

Shlwshlg

Холбоотой мэдээ

Back to top button