Нийгмийн

УНААЧ ХҮҮХДҮҮД: Орон нутагт наадам хийхгүй тул хот руу явна. Гэхдээ халдвар авахаас айж байна

Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнөө жил болно. Гэвч цар тахлын улмаас аймаг, сумдын наадмыг хийхгүй, улсын наадмыг үзэгчгүйгээр хийх шийдвэр гарсан. Энэ нь эрсдэлийг бууруулна хэмээн үзэж буй.

-ВАКЦИНД ХАМРАГДААГҮЙ ХҮҮХДҮҮД УЛСЫН НААДАМД МОРЬ УНАНА-

Гэвч наадамд морь унах унаач хүүхэд вакцинд хамрагдах насанд дийлэнх нь хүрээгүй. Энэ насны хүүхдийн халдвар өдөрт 200 гаруйгаар бүртгэгдэж байна. Хэдийгээр 12-17 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлсэн ч наадамд морь унах хүүхдүүдийн ихэнх нь энэ насанд хүрээгүй. Иймд бид энэ жилийн улсын наадмаар хурдан морь унах гэж буй унаач хүүхдүүдтэй ярилцлаа.

Эцэг эхийн зөвшөөрлөөр яриа авав

Э.БУЯН-ЭРДЭНЭ: УЛСЫН НААДАМД УРАЛДВАЛ ГОЁ Л БАЙНА

Хурдан морь унаач Э.Буян-Эрдэнэ /8 настай/

“Аймгийн наадам болохгүй бол улсын наадамд уралдана гэсэн. Наадамд уралдаад орж ирэхээр би бахардаж амьсгааддаг. Энэ жил масктай уралдаж магадгүй гэж байна лээ. Хэрвээ масктай уралдвал ухаан алдаад уначих байх. Би өмнө нь улсын наадамд уралдаж үзээгүй л дээ. Уралдвал гоё л байна. Гэхдээ нэг бичлэг үзэхэд улсын наадамд хүүхдүүд гялгар уут гаргаж ирээд морь үргээгээд унаач хүүхдийг мориноос нь унагачихдаг юм билээ. Тэгээд манай морины ажил хамт хийдэг унаач ах нар маань “сайн анхааралтай байхгүй бол ингэнэ шүү дээ, санаатай байгаарай” гэж захисан. Бас үүрээр гарч мориныхоо идэш уушийг тааруулж уяачтайгаа хамтдаа морины ажлаа хийдэг. Том болоод уяач болно” гэсэн юм.

А.БИЛГҮҮН: СУНГААНД МАСК ЗҮҮГЭЭД УРАЛДСАН. ЁСТОЙ БҮТЭХГҮЙ ЮМ БИЛЭЭ

Хурдан морь унаач А.Билүүн /12 настай/

“Би өмнө нь улсын наадамд уралдаж байсан. Хоёр дахь удаагаа улсын наадамд уралдах гэж байна. Би морь унах их дуртай, багаасаа морь унасан болохоор жил бүр наадам болохыг л хүлээдэг. Хурдхан хөдөө явж морио унах юмсан гэж боддог. Би унаач хүүхдүүд дундаасаа насаар хамгийн том нь. Гэхдээ хөнгөн биетэй болохоор унаачийн тооноос гараагүй л байна. Хот руу наадамд очно гэхээр гоё байгаа ч тэр их өвчин дэгдсэн газар руу явна гэхээр коронавирус тусчих вий гэж айгаад байгаа. Тэгээд нэг удаа сунгаан дээрээ юмыг яаж мэдэхэв, наадмаар масктай уралд гэвэл гэж бодоод маск зүүгээд уралдсан. Ёстой бүтэхгүй юм билээ. Нэг км давхиад л нөгөө маскаа аваад шидсэн. Олигтой гүүглэж ч болохгүй. Ер нь бараг улсын наадамд явж байхаар манай аймаг хаалттай наадам хийчихвэл дээр юм байна гэж бодож байгаа” гэлээ.

“УЛСЫН НААДАМД КОРОНАВИРУС ХАЛДВАРЛАДАГГҮЙ, СУМЫН НААДАМД ХАЛДВАРЛАДАГ ГЭСЭН ЮМ БАЙХГҮЙ”

“Хурд Боржигин” МСУХ-ны тэргүүн сумын Алдарт уяач С.Алтанхуяг

Улсын наадамд коронавирус халдварладаггүй, сумын наадамд халдварладаг гэсэн юм уг нь байхгүй л дээ. Гэвч шийдвэр гаргах түвшний хүмүүс тэгж хараад байх юм. Уг нь аймаг сумдуудын наадмыг хаалттай болгож, бусад аймгаас уяачид ирж оролцохгүй дотроо тэмдэглээд явчихад л болох юм байгаа шүү дээ. Хэрэв аймаг, сумдын наадмыг хийхгүй гээд баталчихвал улсын наадамд л уралдана. Манай унаач хүүхдүүд 6-14 насны хооронд бий. Энэ бага насны хүүхдүүдийг заавал вакцинд хамрагдсан байх шаардлага тавих хэрэггүй гэж бодож байна.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-21 14:15

Hotod ireed hereguidee buun uvchinii uur l bolno doo

Зочин
Зочин
2021-06-21 14:19

Болио хэдэн унаач хүүхдийн амь нас хохирно хүүхдийн амь насаар наадам хийж яадын боль наад наадамаа өнж үхэл хагац�##� дээд цэгтээ хүрэх нь

Холбоотой мэдээ

Back to top button