ЭРҮҮЛ МЭНД

Коронавирусээс айсан иргэд цээжний рентген оношлогооны эмнэлгүүдэд ачаалал үүсгэжээ

Сүүлийн 24 цагт Монгол Улсад коронавирусийн халдвараар2400 хүн өвчилж, батлагдсан тохиолдлын тоо 93557 боллоо. Энэ нь БНХАУ-д бүртгэгдсэн коонавирусийн нийт тохиолдлоос давж гарч буй хэрэг юм. Харин сүүлийн 24 цагт 503 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингээд эдгэрсэн хүний тоо 62975 болов. Мөн сүүлийн 24 цагт 11 хүн нас баржээ. Насны бүлгээр нь авч үзвэл, 58-93 насны иргэд байжээ. Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 436 буюу хагас сая руу дөхлөө.

-САНАА ЗОВСОН ИРГЭД РЕНТГЕН ОНОШЛОГОО ХИЙЛГЭХ НЬ ИХЭСЖЭЭ-

Энэ аюулт вирусийн хамгийн аюултай нь уушгийг гэмтээдэг. Халуурах, хуурай ханиалгах, булчин сулрах нь үндсэн шинж тэмдэг болж байна. Зарим тохиолдолд хамар битүүрэх, нус гоожих, хоолой өвдөх, гүйлгэх шинж тэмдэг илэрч болно.

Хүнд хэлбэрийн халдвараар өвчилсөн тохиолдолд ихэвчлэн 7 хоногийн дараанаас амьсгаадах, амьсгал дутагдах шинж илэрч болно. Маш хүнд хэлбэрийн халдварын үед богино хугацаанд амьсгалын дутагдал илэрч улмаар үжлийн шокоор хүндэрч байгаа бөгөөд эдгээр хүнд хэлбэрийн халдварын үед халуурах шинж илрэхгүй байж болохыг анхаарахыгш эмч нар зөвлөж буй юм.

Тэгвэл цар тахал нэмэгдсэнтэй холбоотойгоор эдгэж гарсан иргэд уушгиа зүгээр эсэхийг шалгуулахаар цээжний рентген үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийг олноороо зорих болжээ. Түүнчлэн халдвар авснаа мэдэхгүй, коронавирусийн шинж буюу цээж өвдөх, амьсгалахад төвөгтэй болох шинж илэрсэн олон олон хүн цээжээ харуулахаар рентген зураг авахуулах болжээ.

Ингэснээр цээжний рентген зураг авдаг эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, халдвартай хүмүүс үйлчлүүлснээр халдвар тархах нөхцөл ч бүрдэж эхэлсэн байна.  

-КОРОНАВИРУС ЦАР ТАХЛЫН ӨВЧНИЙ ЯВЦЫГ ХЯНАХАД РЕНТГЕН ОНОШЛОГОО ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ-

“COVID-19” вирусийн халдварын нөхцөл байдал, өвчний явцыг хянахад амьсгалын замын бусад халдварт өвчний нэгэн адил цээжний рентген зурагчухал ач холбогдолтой байдаг. Үүнтэй уялдан рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагуудын рентген оношилгооны эмч, техникчид “COVID-19” вирусийн халдвартай байж болзошгүй өвчтөнүүдтэй CT болон цээжний рентген зураг авах зэргээр шууд харилцаанд орох шаардлага үүсдэг.Иймд шинэ төрлийн коронавирусыг оношлох, эмчлэхийн тулд эмнэлгийн эмч, ажилтнууд ачаалалтай ажиллаж буй энэ үед рентген оношилгооны тасагт халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, өвчтөн, ажилтнуудыг цацрагийн шарлагаас хамгаалах нь маш чухал асуудал юм.

Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудад “COVID-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх дараах 5 зөвлөмжийг хүргэж байна.

 1. Уг халдварт вирус агаар дуслаар дамжихаас урьдчилан сэргийлэх зорилгоор өвчтөнүүдэд эрүүл ахуйн шаардлага хангасан маск зүүлгэх.

  2. “COVID-19”-өөр өвчилсөн, судалж буй өвчтөнүүдтэй ойрын зайнаас харьцахаас зайлсхийх, эмнэлгийн эмч, ажилтнууд тогтмол N95 ба түүнээс дээш хэмжээнд шүүх чадвартай амны хаалтыг зүүх.

  3. Шингэнийг үл нэвтрүүлэгч нэг удаагийн тусгаарлах хувцас, бээлий, нүдний шил, амны хаалт, нүүрний хаалт зэрэг хувийн хамгаалалтын хэрэгсэл тогтмол зүүж хэрэглэх.

  4. Аппарат, тоног төхөөрөмж, эд зүйлийн гадаргууг этилийн спирт, изопропилийн спирт зэрэг ариутгагч бодис ашиглан халдваргүйжүүлж, ариутгал цэвэрлэгээг тогтмол хийх.

 5. Өвчтөнд оношилгоо, эмчилгээ хийсний дараах бохирдсон байж болзошгүй гадаргууд хэрхэн ариутгал, халдваргүйтгэлийг хийх талаар эмч, ажилтнуудыг мэргэшүүлэх, сургалтад хамруулах, зааварчилгааг тогтмол өгөх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Рентгэн зураг авахад хүний хэвлийн доод хэсгийг хамга####ж хамга########т зүүлгэдэг. Тийм юм зүүлгээгүй харагдах юм. Туяаны хамга########т.

  2. Хагас сая руу дөхлөө байхдаа яадаг юм.Мэдээллээ хянадаггүй юм уу хаашаа юм.Санаатай сэтгэл зүйн дайр####т юм уу,эсвэл.Эгээтэй л харавчихсангүй.Мэдээллээ з####руулаач.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button