НийгмийнСПОРТ

Токиогийн олимпын эрх авсан Э.Билэгсайхан: Би Монгол Улсын дээд амжилтыг 48 удаа шинэчилсэн

Сүүлийн жилүүдэд Монголын хүндийг өргөлтийн тамирчдын амжилт эрс ахиж, олон, олон түүхэн амжилт гаргасаар байгаа билээ. Тэдэн дундаас манай эмэгтэй туйванчдын амжилт бүр ч тод гялалзсаар. Дэлхийн хошой медальт, шинэхэн гавьяат М.Анхцэцэгтэй мөр зэрэгцэн алхаж, олимп, дэлхийн медальтан болохын төлөө зүтгэж яваа туйванчдын нэг нь Эрдэнэбатын Билэгсайхан.

Odgerel Lkhagvasuren, Erdenebat Bilegsaikhan, Munkhjantsan Ankhtsetseg нар болон инээмсэглэж буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Монголын хүндийг өргөлтийн хүнд жингийн эмэгтэй тамирчдаас ОУХМ цол анх хүртсэн тэрбээр хэдхэн хоногийн өмнө Токиогийн олимпын эрх авав. Ингэснээр Монголын эмэгтэй туйванчдаас олимпын эрх авсан гурав дахь тамирчин (түүнээс өмнө Н.Баярмаа, М.Анхцэцэг) боллоо. Өнөөг хүртэлх хугацаанд түүнээс өмнө хоёрхон эмэгтэй туйванч олимпын дэвжээнд хүчээ сорьсон гэж бодохоор хэр өндөр босготой, шалгуур өндөртэй нь мэдээж. Тэгээд ч олимпын эрх авна гэдэг өөрөө нэр төрийн хэрэг, чангаас чанга атгах амжилт.

23 настай Э.Билэгсайхан Монгол Улсын дээд амжилтыг 48 удаа шинэчилсэн, улсын найман удаагийн аварга. Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа 407 дугаар ангийн тамирчин тэрбээр Дэлхийн цомын болон Азийн хошой аварга, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл, Азийн цомын гурван мөнгө, гурван хүрэл медальтай.

-Юуны өмнө олимпын эрх авсанд нь баяр хүргэе. Олимпын эрхийн болзлыг хэрхэн хангав?

-Баярлалаа. 2018 оноос хойш олимпын эрхийн оноо олгох тэмцээнд оролцсоор жиндээ дэлхийд чансаагаараа XI байрт орсон. Улмаар энэ амжилтаар Токиогийн олимпын эрхийн болзлыг нь хангалаа.  

-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсныхаа маргааш нь олимпын эрх авсныг тань албан ёсоор зарласан бил үү?

4 people, including Munkhjantsan Ankhtsetseg, Erdenebat Bilegsaikhan and Ганзоригийн Ануужин болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

-Тэгсэн. Яг шагнуулаад маргааш нь Токиогийн олимпын эрх аваад бөөн баяр боллоо. Давхар давхар баяр тохиолоо (инээв).

-Одоо олимпын өмнөх бэлтгэлээ хэрхэн хийж байгаа вэ?

-Олимпын бэлтгэлээ хотоос хол, “Манлайн баясгалан” амралта хийж байна.

-Хүндийг өргөлтөөр хэдэн жил хичээллэж байгаа вэ. Анх хичээллэсэн дурсамжаасаа хуваалцана уу?

-Энэ спортоор найм дахь жилдээ хичээллэж байна. Төдийгөөс өдий хүртэл Ц.Хосбаяр багшийнхаа удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө зүтгэж яваа. Анхандаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийн тулд хичээллэсэн. Одоо хүндийг өргөлтийн спортын амьдралын минь салшгүй нэг хэсэг болжээ.

Би ер нь багадаа олон талын авьяастай хүүхэд байлаа. Хүндийг өргөлтөөс өмнө уран нугаралтаар хичээллэж байсан. Улсын циркийн уран нугаралтын дугуйланд Д.Мажигсүрэн багшийн удирдлагад жил гаруй хичээллэсэн. Намайг таван настай байхад хоёр ихэр дүү минь төрөөд, аав, ээж хоёр дугуйлан рүү зөөх боломж, зав хомс болсон. Тэгээд больсон юм.

-Одоо уян хатан нь хэвээрээ юү?

No description available.

-Хүндийг өргөлтийнхөн дотроо хамгийн уян нь би байх (инээв)

-Уран нугаралтаар хичээллэж байсан, уян биетэй нь Э.Билэгсайханы амжилтад хэр нөлөөлдөг вэ?

-Хүндийг өргөлтийн спортод уян хатан чадвар маш чухал. Уран нугаралтаар хичээллэж байсан нь миний амжилтад их нөлөөлдөг.

-Анх хэдэн настайдаа, ямар тэмцээнд оролцож байв?

-Хамгийн анх Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон, алтан медаль аваад их баярлан, урам авч билээ. 2015 оноос олон улсын тэмцээн, тив, дэлхийн аваргад оролцож эхэлсэн. Өдрөөс өдөрт туршлага сууна, өөрийгөө хөгжүүлсээр явна.

-Багын бяртай охин байв уу?

-Ер нь удмын бяртай.

-Удамд нь хүндийг өргөлтөөр хичээллэдэг хүн бий юү?

-Байхгүй ээ

-Одоогоор ямар, ямар амжилт гаргаад байгаа вэ?

5 people, including Ганзоригийн Ануужин, Munkhjantsan Ankhtsetseg, Tsenkherjav Khosbayar and Erdenebat Bilegsaikhan болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

-Дэлхийн цомын хошой аварга, Ази тивийн хошой аварга, Азийн цомын гурван мөнгө, гурван хүрэл медальтай. Улсын найман удаагийн аварга. Монгол Улсын дээд амжилтыг 48 удаа шинэчлээд байгаа. Одоо чансаагаараа жиндээ дэлхийд 11-т бичигдэж байна. Би хүнд жингийн туйванчдаас хамгийн анхны Олон улсын хэмжээний мастер.

-Монголын хүндийг өргөлтийн холбоо, шигшээ багийн тамирчид амь нэгтэй. Энэ нь таны амжилтын бас нэгэн үндэс болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Ц.Хосбаяр багш маань бидний төлөө бүхнээ зориулдаг. Манай багшийнхан их дотно, амь нэгтэй. Багш маань бидэнд бэлтгэл, сургуулилалтаас гадна амьдрал дээр ч их зүйл сургадаг. Монголын хүндийг өргөлтийн холбооны хамт олон, ах эгч нар маань бидний төлөө маш их зүйл хийдэг, дэмждэг.

No description available.

Манай гэр бүлийнхэн, ээж минь намайг маш их дэмждэг. Миний ард асаалттай танк шиг байдаг. Надад үнэхээр их итгэдэг нь нүднээс нь шууд харагддаг.

-Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ. Нэг удаагийн бэлтгэл дээр хэдэн кг штанг, төмөр, штанг өргөдөг вэ?

-Өдөрт хоёр удаа 5-6 цагийн бэлтгэлтэй байдаг. Ачааллаасаа хамаараад өргөх жингийн хэмжээ өөр, өөр, тонн тонноор яригдана. Ер нь дунджаар 6-8 тонныг лав өргөдөг.

-Эмэгтэй хүүхэд хүндийг өргөлтөөр хичээллэдэг гэхээр хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?

2 хүн, үүнд Erdenebat Bilegsaikhan гэх мэтийн зураг байж болно

 -Анх их л гайхдаг байсан. Одоо амжилт гаргаад амьдралын минь нэг хэсэг болоод ирэхээр дэмждэг хүн нэмэгдсээр, олон болсоор байгаа.

-Сурдаг уу?

-Тийм ээ. Их засаг олон улсын сургуулийн хууль зүйн сургуульд сурдаг.

-Цар тахал бэлтгэл, амжилтад нь хэр нөлөөлж байна вэ?

 -Их нөлөөлж байгаа. Ц.Хосбаяр багш маань биднийг байж болох бүх бололцоогоор хангадаг тул бэлтгэлээ сайн хийж байгаа. Бид энэ он гарснаас хойш нэг тэмцээнд оролцсон нь Азийн АШТ.

-Тэмцээн, бэлтгэлийн зардлаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Үндэсний шигшээ баг, Монголын хүндийн өргөлтийн холбооноос зохицуулж өгдөг.

-Олимпын наадамд анх удаа оролцохоор боллоо. Олимпын наадмыг хэрхэн төсөөлж байна вэ?

Erdenebat Bilegsaikhan гэх мэтийн зураг байж болно

 -Анх удаа олимпод хүч сорино гэж бодохоор сайхан байна. Гэхдээ үүнийг дагаад маш их хариуцлага ирж байгаа. Тиймээс улам хичээх, амжилтын төлөө бүхний дайчлаад зүтгэх, хөдөлмөрлөх чухал. Намайг үргэлж дэмждэг Монголын хүндийг өргөлтийн холбоо, үндэсний шигшээ баг, БТСУХ, ШШГЕГ-ын харьяа 407 дугаар ангийн хамт олон, гэр бүлийнхэндээ, ээждээ их баярлаж явдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button