УЛС ТӨР

МАН Л.Оюун-Эрдэнийг даргын үүрэг гүйцэтгэгчээр тавьж, Н.Энхбаярыг ХУЛХИДАХ УУ

Зургадугаар сарын 25-нд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөнө. Ингэснээр МАН-ын даргын албан тушаалаас шууд түдгэлзэх юм. Тийм ч учраас МАН пүрэв гарагт Их хурлаа хуралдуулж, шинэ даргаа сонгох гэж байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн.

Үүгээр Засгийн газрын тэргүүн нь намынхаа даргыг хийдэг МАН-ын бичигдээгүй жишгээр, Л.Оюун-Эрдээ томилогдох боломж хамгийн өндөр хувьтайгаар яригдаж байгаа юм. Гэсэн ч нам дотор Их хурлыг түр хойшлуулах саналууд ч хэлэгдэж эхэлсэн гэх.

Их хурал хойшилбол, Н.Энхбаярын МАН-тай хийсэн тохироо дагаад хойшилж таарна.  Энд харин нэн сонирхолтой нюанс бий. Н.Энхбаяр МАХН-аа татан буулгаж, МАН-тай нэгдэн Ерөнхийлөгчийн сонгуульд орохдоо:

  • Удирдах зөвлөлд найман хүн
  • Нийт намын бүтцэд 2,200 хүнээ оруулна,
  • 3-4 яамны сайдад өөрсдийн хүнээ томилуулна гэсэн тохироо хийсэн байдаг.

Энэ бол улс төрийн эрх мэдлийн хүрээнд ч, МАН доторх нөлөөллийн хувьд ч Н.Энхбаяр нэлээд батжиж ирнэ гэсэн үг. Н.Энхбаярын хувьд маш сайн стратегич, нөлөөлөгч нэгэн. Хашир улс төрч. Түүнийг МАН-д эргэж ирсний дараа цөөнгүй хүн “налж” байгаа гэх. Хэзээний таардаггүй Ц.Нямдорж ч түүнтэй уулзаж, гар барьсан гэгдсэн.

Өөрөөр хэлбэл МАН дотор Н.Энхбаяр гэдэг нэг орон зай бий болж, хүчирхэгжээд ирвэл У.Хүрэлсүхийн фракцад нэг том асуудал болж л босож ирнэ. Иймд ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ынхан Н.Энхбаярыг хулхидаж мэднэ гэдэг өнцөг цөөнгүй газар бичигдсэн.

Гэхдээ уг асуудлыг заавал МАН-ын их хурлаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.

Тэгэхээр МАН Их биш Бага хурлаа хуралдуулж, намын даргын үүрэг гүйцэтгэгчийг түр томилчхоод, Н.Энхбаяртай хийсэн тохироогоо өгөхгүй чангалж болно гэсэн үг. Даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Оюун-Эрдэнийг тавиад нэг хэсэг явахад МАН-д төдийлөн хохиролгүй.

Гэхдээ Н.Энхбаяр нэгэнт цаасан дээр бүтэцтэйгээ МАН-ын хүн болсон. Иймд хэрэв дургүй нь хүрвэл намыг татан буулгах хүсэлт УДШ-д гаргаж, тэр нь хууль зүйн хувьд үндэслэлтэй болж мэдэх нэг нюанс яригдаж буй. Иймд МАН-ынхан түүнээс энэ өнцгөөр “айж” буй ч гэх.

Ямартай ч зургадугаар сарын 24-нд товлогдсон гэх МАН-ын Их хурал хойшлох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-21 14:53

Энх баярыг хулихид ард олоноо хулихдасан новш шүү дээ

Зочин
Зочин
2021-06-21 16:18

Энхбаярын дайтай удирдагч Монголд одоогоор �##�га даа. Амьд байгаа дээр нь ажлын туршлага хэлэлцээр хийх чадварыг нь ашиглах хэрэгтэй юмсан. Зөвхөн энэ хүнийг засаг барьж байхад Монгол улс өргүй болж эдийн засаг нь дээшилж байлаа. Элдэв хоч зүүгээд Энхбаярыгаа �######�уулснаас хойш өрөнд баригдаж уруудан доройтсоор л байгаа биз дээ.

Zochin
Zochin
2021-06-21 16:38

Nambarban odoo bolih heregtei dee MAN ch hulhidah n ch hulhidnaa

Зочин
Зочин
2021-06-21 16:54

Одоо эдний уйлаан майлаан эхлэнэ. Үхтэрээ инээж авий байз

мурих мурихгүй тэнгр л мэдэж дээ ккк
мурих мурихгүй тэнгр л мэдэж дээ ккк
2021-06-21 17:25

Энхбаяр хашир хүн араа бодсон гэж найдах уу? даа.Тэмээ хариулсан хүн буурныхыы занг мэдэг.Тээр доор байсан цэргийн ангийн улс төрийн орлогч овилгогүй онгироо з�##�ууг Энхбаяхр өөрөө хөтөлж намын төв аппбара авчирсан.Сурсан зангаараа Хүүк мурилаа гэхэд Энхбаяр гонгиннод ч яах билээ ккк

яг үнэн
яг үнэн
2021-06-21 17:26

Нэх нь хэнийгээ мурахыг харах л үлдлээ

иргзн
иргзн
2021-06-21 17:27

Энхбаяр МАН-д Хулхидуулах нь угаас ойлгомжтой шүү дээ,

Зочин
Зочин
2021-06-21 19:22

Муруйлсан ч эвтэй байсан нь дээр шүү.

Иргэн З. Батарбек
Иргэн З. Батарбек
2021-06-22 09:48

Бид Телейханд итгэж бна, тэгж хулхидахгүй.

зочин
зочин
2021-06-22 16:38

Энхбаярыг. хулхидав�##�. М.А.Н. хол. явахгүй унана.
Орчин. цаг. үед. худ�##�. хэлэх. гэдэг. улсын. хөгжил
бүдүүлэг. мунхагт. байна. гэсэн. үг.
Дарга. бүдүүлэг. үйлдлээр. явдаг. нь. ковид
улам. их. дошгирч. байна тэдний. нүд. мөнгөөр
бүхнийг. харж. байгаад. аюул. байна.

МАН ахмад гишүүн
МАН ахмад гишүүн
2021-06-22 17:08

АХ НАМААС ТИЙМ МУУХАЙ ЮМ ГАРВАЛ МАН ОЛОН ГИШҮҮД ДЭЭР НЬ МАХН ГИШҮҮД НАМЫГ ХАЯЖ ГАРЧ ТАТАН БУУЛГАХ ХӨДӨЛГӨӨН ӨРНӨЖ Н.ЭНХБАЯР Ч ШИНЭЭР НАМАА БАЙГУУЛАХАД АН, БУСАД БҮХ НАМ НЭГДЭЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ОГЦРУУЛАХ ГАРЦ БАЙЖ Л БАЙГАА ЭНД ХЭН МУУХАЙ ХАРАГДАХ ВЭ ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨР ХЭН Ч БИШ

Зочин
Зочин
2021-06-22 17:22

МАН хэрвээ Энхбаярыг хуурв�##� ард түмнээ хуурна гэсэн үг Тэгээд манан мафи яг хэвээр ер нь ч мафи огт хөдлөөгүй байгаа учир нь мафи тай тэмцэх гэсэн Цөөхөн хүн ий нэг нь Оюун Эрдэнэ Амарбаясг�##�ан Хүрэлсүх нар Өөр ч хүмүүс бий биз Уул нь МАХН маш зөв нам зөв гэрээ хийсэн байсанЭнэ манан мафи тай тэмцэх гэрээ Манай ард түмэн үүнийг ойлгох хэрэгтэй шүү

Зочин
Зочин
2021-06-22 18:20

Монголд сүүлийн 30 жилд Энхбаяр шиг лидер байгаагүй. Даан ч өөрөө дарангуйл�##� уруу хэлбийгээд эхлэнгүүт С.Баяр,М,Энхболд нар овжин ашиглаж унагасан. Элбэгдорж дараа нь бүрмөсөн дарж авах оролдлого хийгээд чадсангүй. Өөртөө их л том гай хураах шиг болсон.

Худ худ
Худ худ
2021-06-22 19:53

Тэнгэр харж бга�##� ша�##� худ юм зохиогоод биччих юм аа ан�##�итикийг ингэж бичихгүй ээ. Ядахдаа itoim.mn шиг утгаар нь углуургаар нь бичих ч өдий байна даа.

Зочин
Зочин
2021-06-22 19:56

Энхбаяр нь дээрээ,ядаж л худ�##� ярьсан ч баримжаатай

Иргэн
Иргэн
2021-06-22 23:53

Ялагдагсад худлаа мэдээлэл бичиж хоёр намын дунд яс хаяж байх шив дээ. Угшил суурь нь нэг юм чинь хулхидна уу, байна уу ер нь энэ хов хөөсөн сэтгүүлч нарт падлий ч байхгүй. Гэрээ хийгдсэн юм чинь гэрээний дагуу л явна шүү дээ. Нам бол хэн нэг хүний хувийн өмч биш юм. Намд хэн ч орж, хэн ч гарч болно. Намын гишүүд ёс зүйтэй байх хэрэгтэй. МАН МАХН-ыг хулхидлаа гээд бужигнахад ард түмэн, улс орон л хохирно. Харин ард нь үүнийг хүсч байсан дотоодын луйварчид бөөн баяр болно. Иймээс дээр бичсэн шиг зүйл хэзээ ч болохгүй. МАХН-ын гишүүд дэмжигчид тэнэг хүмүүс биш. Н.Энхбаяр бол лидер улс төрч. Н.Энхбаярын хэмжээнд хүрчих улс төрч Монголд �##�га байна шүү дээ.

БИ
БИ
2021-06-23 00:01

Ялагдагсад худлаа мэдээлэл бичиж хоёр намын дунд яс хаяж байх шив дээ. Угшил суурь нь нэг юм чинь хулхидна уу, байна уу ер нь энэ хов хөөсөн сэтгүүлч нарт падлий ч байхгүй. Гэрээ хийгдсэн юм чинь гэрээний дагуу л явна шүү дээ. Нам бол хэн нэг хүний хувийн өмч биш юм. Намд хэн ч орж, хэн ч гарч болно. Намын гишүүд ёс зүйтэй байх хэрэгтэй. МАН МАХН-ыг хулхидлаа гээд бужигнахад ард түмэн, улс орон л хохирно. Харин ард нь үүнийг хүсч байсан дотоодын луйварчид бөөн баяр болно. Иймээс дээр бичсэн шиг зүйл хэзээ ч болохгүй. МАХН-ын гишүүд дэмжигчид тэнэг хүмүүс биш. Н.Энхбаяр бол лидер улс төрч. Н.Энхбаярын хэмжээнд хүрчих улс төрч Монголд �##�га байна шүү дээ.

irgen
irgen
2021-06-23 00:35

setguulch biti shaa sedev taviad bai. handalt avah sanaa n bichken setgehuin ard irged uur buhimdal toruulne. nigemd sain zuil hih zamiin sadaa. Oyun-Erdene sain zasag hiij chadajbbn

Энхмаа
Энхмаа
2021-06-23 08:39

Би үргэлж Энхбаярын эсрэг байж билээ, одоо бол МАН -ын дарга Н.Энхбаяр байх нь зөв гэж боддог болсон. Долоо буудуулсан чоно гэгч чухамдаа Намбар Энхбаяр мөн. Маш сайн МАН -ын дарга ЕС болох нөхөр.

Зочин
Зочин
2021-06-23 10:48

hulhidah ni todorhoi

Зочин
Зочин
2021-06-23 15:05

Яана даа, ёстой аймшигтай хүмүүс юм шиг байна шүү, ингэж хулхидуулаагүй л гэж найдая

Зочин
Зочин
2021-06-24 19:31

МАН д Энхбаярыг хулхидах ямарч шаардлага байхгүй.Улс орноо бодож эвлэлдэн нэгдсэн болохоос биш , нэг �##�бан туша�##�ын төлөө энэ том нам улстөрийн нэг том хүчнийг татан буулгах ямарч шаардлага байхгүй.Дэлхийн шившиг болно биз дээ.Эд ямар үүрд засгийн эрх авчихсан биш.Араа бодно.Монголын улс төрд олон жил эрх баригч хүчин байхаа бодно ш дээ. Олон түмэн харж байна ш дээ.Тийм тулга тойрсон бодолтой улсууд л дэмий юм ярих юм. Хувь хүмүүс бие биенийгээ янз бүрээр мурьж болно. Төрт ёс тийм аргаар хол явахгүй нь ойлгомжтой.

Холбоотой мэдээ

Back to top button