УЛС ТӨР

Ч.Өнөрбаяр: Коронавирусээр нас барсан иргэдийн ар гэрт нөхөн олговор олгох хэрэгтэй

Ардчилсан намаас Үндэсний эмгэнэлийн өдрийг зарлуулах тухай хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Монгол Улсын шинээр сонгогдсон зургадугаар сарын 25-нд тангараг өргөнө. Гэтэл энэ өдөр цэргийн ёслолын парад болно гэж байна. Хүнд цаг үед ийм зүйл байж болохгүй. Учир нь өнөөдрийн байдлаар 436 хүн амиа алдчихлаа.

Монголчууд бид Халх голын дайнд 274 хүнээ алдаад гашуудал зарлаж байсан. Гэтэл өнөөдөр 436 иргэнээ алдчихаад баяр ёслолын байдалтай парад хийж болохгүй. Тиймээс зургаадугаар сарын 25-ныг үндэсний эмгэнэлийн өдөр болгох ёстой. Мөн цар тахлаар нас барсан иргэдийнхээ ар гэрээс уучлал гуйх учиртай.

Мөн нэг тэрбум төгрөгөөр 100 жилийн ойн медаль хийж тараах тухай ярьж байна. Гэтэл яагаад энэ мөнгөөр амьсгалын аппарат нэмж авч болохгүй гэж. Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор олгох хэрэгтэй.

10 тэрбум төгрөгөөр наадам хийх тухай яригдаж байгаа. Түүнийхээ оронд нас барсан иргэдийн ар гэрт нөхөн олговор гээд 10 сая төгрөг өгөхөд өнөөдрийн байдлаар 4.3 тэрбум төгрөг болно” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Док
Док

Туйлширхаа больж үз. Хүн бүр өөрсдөө хорио цээрийн дэглэмээ бариад байсан бол ингэж тарах уу. Одон аваад хэн найр хий гэж албадсын. Сонгуулийн цуглаанд бөөн бөөнөөрөө мөнгө өгч магадгүй гэж горидон дагаж хошуурч далдайх албагүй л байлаа. Монгол хүн тусахгүй тэнгэрт заяат гэж ойворгон тэнэг бодлоор хэсг шуураа биздээ. Одоо тэгээд болж бүтэхгүй болохоор л татвар төлөгчдийн хэдэн төгрөгийг ажил хийдэггүй арчаагүй бүлэг этгээдэд тараалгах гээд байдаг. Ядуу монгол гэж хаана байна. Гэдэс цувдай голоод идэхгүй, ядраад тураад сүйд болж байгаамуу гэхээр олгойтой хиам шиг л тарган тарган нөхдүүд халамж нэхээд явж байдаг. Ичиж зовохоо больцон улс вээ.

ухаарал авч ирэх эмэгнэл илэрхийлэх нь зөв өө
ухаарал авч ирэх эмэгнэл илэрхийлэх нь зөв өө

Туйлсрах юу байхав дээ.Арга бараад л ийм алхам нийх гэж байна.Туйлшрал гэж үзвэл Ерөнхийлөгч болохын төлөө юуг чзолисолж болно гэх туйлшралын дэргэд эмнэгнэлнй цуглаа бол юуч биш өадөртөө үхэл арваад арваадаас дээш гарч хагацал үзэж,өвлөлгөөд өдөр хэдэн мянгаар тоологдож байгаа нь бодит үнэн. Яараахаа ийм байсаар байхад эмэгнэл илэрхийлж харамслаа ч илэрхийл болохгүй гэж. Энэ нь Хүрэлсүхийн тангараг өргөхөө зогсоо гэж шаардсангүй,эсэргүүцэл илэрхийлсэнгүй ямар саад болоогүй .Харин ч махан толгойтой, хүрэл зүрхэтэнгүүд юмыг яаж мэдэхэв нэгийг ухаарах ч юм билүү?байж мэдэнэ

маш зөв
маш зөв

Ямар Хүрэлсүх биш дээ.Үхэл хагацалд байгаа нэгэндээ эмэгнэл илэрхийлэх зөв6

Tugs
Tugs

Ажил хийж, татвар төлж байгаа иргэдээ бодооч... АН-ынхан янз бүрийн шалта заан мөнгө тараахыг шаардахаа больчих... Монгол Улсыг мөхөөх гээ юу?

Зочин
Зочин

Энэ нэг юм одоо юу гээд малтаад бгам бээ энэ цар тахал хэнч тусаж үхэж болно үхсэн ацний чинь нөхөн олговор наа үгээ бөгсөндөө чих иргүйй хар мал вэ

Холбоотой мэдээ

Back to top button