НИЙГЭМУЛС ТӨР

ХУУЛИЙН ЗААЛТ: Х.Баттулга насан туршдаа сайд нар шиг цалинжиж, гурван жил автомашины үйлчилгээ авна

Зургадугаар сарын 25 буюу энэ баасан гарагт У.Хүрэлсүх тангараг өргөснөөр албан ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч болно. Үндсэн хуульд заасанчлан, энэ мөчөөс эхлэн Х.Баттулгын бүрэн эрх дуусгавар болох юм.

Тэгвэл Ерөнхийлөгчийн тухай хуульд хуучин Ерөнхийлөгчид холбогдох нэгэн онцлох заалт байдгийг сануулъя. Энэ нь тус хуулийн 16.6-д хамаарах бөгөөд:

"Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссанаас эхлэн Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалин насан турш авч, 3 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй” гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу Х.Баттулга нь өмнөх бусад Ерөнхийлөгчдийн адилаар насан туршдаа сайдын цалинг сул авч, гурван жил автомашин болох холбооны үйлчилгээ авна.

Мөн Хууль зүйн яамнаас боловсруулагдсан, хараахан хэлэлцэн батлагдаагүй байгаа Ерөнхийлөгчийн тухай хуульд энэ заалтыг улам баяжуулсан байна. Тухайлбал насан туршдаа гадаадын харьяат болж болохгүй, таван жилийн хугацаанд улс төрийн нам байгуулж эсвэл гишүүнээр элсэж болохгүй гэхчлэн зааж өгчээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-06-21 13:14

Pooh goy yum kkk

zochin
zochin
2021-06-21 13:50

Oilgomjgui yumaa. Huvidaa ochnoon hurungutei, aj ahuitai hund iim ih tsalin huls ogood baih daa yahav dee. ooroo ch gesen tatgalzsan ni deer yum bnaa

Зочин
Зочин
2021-06-21 14:08

Baychuudiig ulam bayjuulcgihiimaa

БАЯР
БАЯР
2021-06-21 14:37

БҮХЭЛ БҮТЭН УЛС УДИРДАЖ БАЙСАН, НУУЦЫГ МЭДЭХ ХҮНИЙ ХУВЬД ИЙМ ЭРХ БАЙХ БАЙХАА, УГААСАА БАЙСААР Ч БАЙСАН БАЙХ, ЦААШИД Ч ҮРГЭЛЖЛЭХ БАЙХ ХЭХЭ,
ТИЙМЭЭС 1-Т ТА ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЗЭЭ Ч БОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ
2-Т ТАНЫ СОНГОСОН ЕРӨНХИЙЛӨГЧ МӨН БИШЭЭС ШАЛТГААЛАХГҮЙ ТӨР БАРЬЖ БАЙСАН ХҮН Л БОЛ ТАВИЛАН ШҮҮ ДЭЭ. ТИЙМЭЭС УУРЛАЖ ЭСЭЭ ҮХҮҮЛЭЭД ЯАХАВ, УРА ХАШХИРАН БАЯРЛААД Ч ЯАХАВ ЯМАРТАЙ Ч АМЖИЛТ ХҮСЬЕ

зочин
зочин
2021-06-21 15:33

Удахгүй аавынд очих болохоор хамга�##��##�т хэрэг байгаа юмуу.

зочин
зочин
2021-06-21 16:09

Төрийн 3 өндөрлөгт ийм юм бх ёстой байхаа

Зочин
Зочин
2021-06-21 16:17

насан туршдаа шоронд баых хүн орос авгай нь монголд байна уу

Зочин
Зочин
2021-06-21 22:09

Хуулийн дагуу үе үеийн улс удирдаж бсан Ерөнхийлөгч нар авч бсан эрх ямбыг яагаад эдэлж болохгүй гэж. Эсэргүүцэж бгаа хүмүүс намчирхахаа л байчих

Иргэн
Иргэн
2021-06-21 22:48

За ямар ч бсан харвард төгссөн гадаад дотоодын олон их дээд боловсролтой мундаг мэдлэгтэй хүмүүсээс чинь илүү эх оронч сэтгэлтэй хийсэн ажилтай жинхэнэ ерөнхийлөгч блаа . Нийлж бгаад унагаж аваад өөрсдөө гарсан энэ улс өөдлөх эсэх нь харанхуй боллоо.

зочин
зочин
2021-06-22 12:48
Reply to  Иргэн

бид урд нь чойб�##�сан гэдэг Oросын тавиултай бол одоо женкоев х�##�тмаев баттулга гэдэг Oросын тавиултай болсон байсан. Aнхны 7 -г Oросуудын заавараар чойб�##�сан яа�##�аа даа? Tэрэн шиг Aрдчил�##�ын хэдийг энэ 6-р ангийн боловсролтой наймаачин бөх Oросуудын хатгаасаар шоронд явуулах гэж их үзээд барсангүй суудлаасаа буух шив..

Зочин
Зочин
2021-06-22 02:22

Ерөнхийлөгчөөс буугаад ш�##�гаглаад шоронд суух эрхтэй болгоод өгдөг хууль монголд хэрэгтэй бхын

ИРГЭНЗОЧИН
ИРГЭНЗОЧИН
2021-06-22 13:17

ХҮНИЙ ТУХАЙ АСУУДАЛД БИД ХАНДАХДАА ИХ Л БУРУУТГАЛ ӨГӨХИЙГ Л ГОЛ БОЛГОХ ЮМ ЭНЭ НИЙГЭМ ЧИНЬ АЖИН ТҮЖИН ТУНЧ ОЙЛГОМЖТОЙ ЗОВЛОНТОЙ Л БАЙНА ЦААШИД ХЭРХЭХИЙГ Ч ТААШГҮЙ ЭНЭ ЧИНЬ ХҮН НИЙГМИЙН ЗӨРЧИЛДӨӨНТЭЙ ХҮНИЙ ХОРВОО ШҮҮ ДЭЭ

Зочин
Зочин
2021-06-26 11:19

Хүн хэмжээгээрээ сэтгэх юм даа Х. Баттулга МАНГАРууд адил өлөн зан байхгүй ээ

Холбоотой мэдээ

Back to top button