НИЙГЭМ

Зэрлэг ан амьтдад өвс тэжээл тавьж өглөө

Дундговь аймагт өвөлжилт хүндэрч байгалийн үзэсгэлэнт Их газрын чулуу тусгай хамгаалалттай газарт нутагладаг гөрөөс, зээр, аргаль, угалз зэрэг амьтад өвс тэжээлийн дутагдалд ороод байна. Иймд "Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн ажилтнууд тус байгалийн цогцолборт газарт зэрлэг ан, амьтдын гүйдлийн дагуу өвс тэжээл байрлуулж өгчээ.

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн нийгмийн хариуцлагын томоохон үүргийн нэг нь байгаль орчин, зэрлэг ан амьтнаа хамгаалах юм. Нийгмийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн хамт олон өнгөрсөн сард ч Их газрын чулуу” тусгай хамгаалалттай газрын захиргаанд 500 боодол өвс, тэжээл хүлээлгэн өгч байсан аж.

Эх сурвалж: Эрдэнэс Монгол

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button