Нийгмийн

ЦЕГ: Пост оруулсан иргэн цагдаагийн алба хаагчийн биед халдаж, шаардлагыг нь эсэргүүцсэн

Олон нийтийн сүлжээний “Бор-Өндөр – Хот хоорондын такси” Фэйсбүүк цахим грүппт цагдаагийн алба хаагч иргэнтэй зүй бусаар харьцсан гэх мэдээлэл нийтлэгдсэн байсан.

Уг мэдээллийг шалгаж тодруулахад Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч С нь Онцгой байдлын хэлтсийн алба хаагч, дэд ахлагч Б-ийн хамт 2021 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 28 минутад тус сумын 4 дүгээр багт байрлах хорио цээрийн дэглэм сахиулах шалган нэвтрүүлэх цэгт /пост/ үүрэг гүйцэтгэж байх хугацаанд эрэгтэй, 52 настай Д гэгч нь улсын дугааргүй Да-Юун маркийн мотоцикл жолоодож тухайн пост дээр ирэхэд үед нь зогсоож шалгасан байна.

Уг иргэн тээврийн хэрэгсэл жолоодох “А” ангиллын эрхийн үнэмлэхгүй байсан тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1 дэх хэсгийг тайлбарлан өгч, цагдаагийн хэлтэс рүү авч явах, мөн тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгөх талаар хууль ёсны шаардлага тавихад иргэн Д эсэргүүцсэн тул цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1 дэх хэсэгт заасны дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэсэн байна.

Олон нийтийн сүлжээнд пост оруулсан иргэн “Э” гэгч нь цагдаагийн алба хаагч “С”-ын биед халдаж, тавьсан шаардлагыг нь эсэргүүцсэн үйлдлийг /Камерын бичлэгтэй/ тус аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. цагдаагийхан дээрэлхүү зан гаргаж зодож янз бүрээр хэлсэн нь үнэн л байгаа даа хоёуланд нь арга хэмжээ авах хэрэгтэй дээ цагдаагийн ажилтан гэхээр л дээрэлхүү байж болохгүй дээ

  2. Яасанч байсан зөрчилтэй явсан иргэнии буруу байна шүүдээ юунд цагдааг хараагаад байдаг юм бэ цагдаа ажиллаж зохицуулахгүй бол дүрэмгүй тэнэгүүд хүн ####на шүүдээ

  3. Tsagdaa nar niilj eldevlej bgad huuli ashiglaj hun hohirooj bga ni oilgomjt muu muudaa gedeg bolj bh. Erh medel oligtoihon humuusiin umnu bol ##### zugeer jiriin irged dr bol arslan bars

  4. Наад цагдаа чин угаасаа их дээрэнгүй харьцаатай.Нутгийн хүмүүс н ч хэлж бн####ээ.Энэ постных н коммэнтуудыг н уншаарай

  5. Өөрсдийгөө цагдаа гээд их юманд бодчихсон бүдүүлэг, харанхуй, ямар ч ёс зүйгүй, доодох нь дэндүү жижиг хир нь санаа нь аймаар болчихсон бөөснүүд бол бурхан л лав биш.

  6. Төр,хууль гэдэг сохор юм. Түүний нүд чих болсон усан нүдтэй цусан зүрхтэй ####бан хаагчид маш мэдрэмжтэй,өөрийн гэсэн шийдвэр гаргах чадвартай байх ёстой. Хуулийн за####т дүрэм журмын үхширсэн цаг үеийн байд####д тохиромжгүй за####тыг өөрийн сэтгэл оюунаар солих зоригтой байх хэрэгтэй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button