Нийгмийн

Монгол гэртэй айл бүрт анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэж байна

Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн бороо орж байгаагаас үүдэн монгол гэрт амьдарч байгаа айлууд галаа бүрэн унтраагүй байхад яндангаа сугалж, өрхөө битүүлж татаж угаартах эрсдэл буурахгүй байна. Иймд Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын ажилтнууд монгол гэрт амьдарч байгаа айл болгоноор орж сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн ажиллаж байна. Нийслэлийн гэр хороолллын 220 мянган айл өрхийн 40 гаруй хувь нь монгол гэрт амьдардаг гэсэн тоон судалгаа байдаг аж.

Нэг хяналтын ажилтан 200-400 өрх айлыг хариуцан ажилладаг бөгөөд 30-40 хувь нь монгол гэрт амьдарч байгаа юм. Хяналтын ажилчид айл өрхүүдэд биечлэн мэдээлэл хүргэхээс гадна, бүртгэлтэй утасны дугаараар тодорхой хугацааны давтамжтайгаар мэдээллийг хүргэн ажиллаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button