НИЙГЭМ

ФОТО: Мөнх цэвдгээс олдсон ваартай шар тос зул байх магадлалтай

Дархадын хотгорын сав нутгийн археологийн судалгааны “Умард Монгол” төслөөс 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт хадгалагдсан, дэлхийн археологийн судалгаанд нэн ховорт тооцогдох олдворуудын талаар мэдээлэл хийлээ. АНУ-ын Монгол судлалын төв, Доктор PH.D Жулиа Кларк тэргүүтэй архелогичид оролцсон томоохон малтлага хийжээ.

Ж.Баярсайхан: “Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 30 хүний бүрэлдэхүүнтэй 40 хоногийн хугацаатай малтлага хийж,  13-р зууны үеийн бүлэг язгууртны булш илрүүлсэн.

Эдгээрийн дотор 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан  гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж байна. 

Түүнчлэн алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворууд болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох олон тооны маш чухал хэрэглэгдэхүүнийг авран хамгаалж, цуглуулсан.

Нийт Монголчуудын өөрсдийн хэрэглэж байсан агуу их, нэн ховор соёлын эх сурвалжийг нээлээ. Монголын түүхтэй холбоотой судалгааны эх сурвалж байдгаас, архелогийн олдвор ховор байдаг.

БҮТЭН ҮЛДСЭН БУЛШ, ХИРГИСҮҮР МАШ ХОВОР БОЛСОН

Бүтэн үлдсэн булш, хиргисүүр маш ховор болсон. Ямар хүмүүүс аваад, зараад, тоноод байдгийг мэдэхгүй.

Тус сумын “Мунгараг” багийн иргэн н.Баттөр гээд өндөр настай эгч “Манай хаваржааны хойно байдаг дусгалуудыг сүйтгээд байна та бүхэн очиж судалгаа хийнэ үү”  гэж  хэлсэн.  2016 онд хэлсний дагуу бид очиж үзэхэд, 100-аад булшийг юу ч үгүй тоносон байсан. Яамнаас тусгай зөвшөөрлийн дагуу архелогийн судалгаа хийдэг учраас тэр жилдээ очоод л өнгөрсөн.

Булшны нэг булангаас 10-аад ваарыг илрүүлсэн. Хамгийн гүнд мөстлөг дотроос олдсон дөрвөн ваарны гурав нь өрмөөр дүүрэн, нэг нь шар тосоор дүүрэн байсан. Алт мөнгөнөөс маш үнэтэй эд өлгийн зүйлтэй, цаг алдалгүй олсондоо баяртай байна.  

АЛТАН НАР, МӨНГӨН САР БОЛОХ ХҮННҮГИЙН ҮЕТЭЙ ХОЛБОГДОХ ЯЗГУУР ШҮТЛЭГ ИЛЭРСЭН

“Хориг уул” гэдэг бол дундад зууны үеийн их хаад, язгууртнуудыг  оршуулдаг, харуул манаатай, бүлэг оршуулгын газар байсан. Монгол булшны хэд хэдэн шинэ зан үйлийг нээн илрүүлсэн, ухмал модон авс гарсан. Торгоор доторлоод гадна талаар нь ширээр бүсэлсэн, толгойг нь хойд зүг рүү харуулан тавдьдаг байсан зэрэг өмнө нь илэрч байгаагүй чухал архелогийн олдворуудыг олсон.

Шагайт чөмгийг шийртэй нь хамт баруун, зүүн хананд босгож тавьсан байсан.

Алтан нар, мөнгөн сар болох Хүннүгийн үетэй холбогдох язгуур шүтлэг илэрсэн. Бүргэдийн толгойтой, арслан биетэй алтан утсаар хээ тавьсан торго ч байсан. Судалгааны ажлыг олон улсын судлаачидтай хамтарч шат дараатай хийхээр болсон.

Дархадын хотгорын бүс нутаг түүх, архелогийн чухал газар мөн. Мөнх цэвдэг хадгалалтад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Нүүдэлчдийн булшнаас гарсан хоёр ваар нь зул байсан байх магадлалтай. Хоёр ваарны дээд хэсгээс зулын гол илэрсэн.  

Хамгийн гунигтай нь булшнууд бүгд тонуулчдын гарт өртсөн. Соёлын өвийн сүйтгэл сүүлийн 20-30 жил үргэлжилж байна. Бүтэн байгаа ганц ч булш үлдээгүй нь тун харамсалтай. Төр засаг анхааралдаа авах цаг болсон” гэлээ.

800 ЖИЛИЙН ТЭРТЭЭ АМЬДАРЧ БАЙГААД НАС БАРСАН 4, 5 НАСТАЙ ХҮҮХДИЙН БУЛШИЙГ ТОНООД ЯСЫГ НЬ ТАРААЖ ХАЯСАН НЬ ҮНЭХЭЭР ГУНИГТАЙ

Америкийн Монгол судлалын төвийн эрдэмтэн Жулиа Кларк “800 жилийн тэртээ амьдарч байгаад нас барсан 4, 5 настай хүүхдийг уламжлалт байдлаар Дархадын хотгорын үзэсгэлэнт байгальд оршуулсан байна. Түүний мөнхийн тав тухтай булшийг муу хүмүүс тоноод, ясыг нь тарааж хаясан нь үнэхээр гунигтай.

Соёлын өвийг хамгаалахад тал бүрийн оролцоо чухал гэдэг нь харагдаж байна” гэдгийг онцлон хэллээ.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button