Америк эмэгтэйн дансанд учир битүүлгээр 1 тэрбум ам.долларын орлого оржээ

Флорида мужийн оршин суугч Жулия Ёнковски өнгөрсөн бямба гарагт (2021.06.19) ATM-ээс 20 ам.доллар авахдаа дансны үлдэгдэл нь өөрчлөгдсөнийг анзаарсан байна. Хачирхалтай зүйл нь түүний дансны үлдэгдэл 999,985,855.94 ам.доллар болжээ. Ёнковскигийн дансанд буй мөнгө түүнийг АНУ-ын 615 дахь хамгийн баян хүн болгосон аж.

Тэрбээр мөнгөний жинхэнэ эзнийг олохоор амьдардаг газрынхаа ойролцоох банк руу залгасан боловч хэн ч түүнд эргүүлж хариу өгөөгүй байна. Ёнковски “WFLA” сайтад ярилцлага өгөхдөө “Би үнэхээр их айсан. Ихэнх хүмүүс сугалаанд хожсон байна гэж бодох ч харин би маш их айсан. Иймэрхүү зүйл тохиолдоод мөнгийг нь үрсэн хүмүүс нөхөж төлөх хэрэгтэй болсон тухай би уншиж байсан” хэмээжээ.
Одоогийн байдлаар ямар алдаанаас болж Ёнковскигийн дансанд ийм их мөнгө орсон нь тодорхойгүй байгаа юм. Тэрбээр мөнгөний эзэн аль болох хурдан олдоосой гэж бодож байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан юм бэ Миний дансанд орчихгүй ккк Жоохоон хэрэглээд буцаагаад хийчихнэшд