УЛС ТӨР

“Ковид”-ын хуулийг сунгачхаад ЕТГ-аа бүрдүүлж, Н.Энхбаярынхныг хооллох “КОВИДИЗМ”

Өчигдрийн /2021.06.22/ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг ЗУРГААН САРААР СУНГАХ эсэхийг хэлэлцсэн.

Цар тахлыг далимдуулж, коронавирусийн хуулийн заалтаар дамжуулж төрийн бүх албанд төрийн албаны шалгалтгүй баахан томилгоо хийсэн. Эл хуулийг сунгачихаад, томилгоон дээр дахин дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх нь.

Анхандаа хуулийг зургаан сар хэрэгжинэ гэж заасан ч 2021 оны дөрөвдүгээр сар луу сунгасан. Энэ удаагийнх хоёр дахь нь. Учир нь одоо ЕТГ-ын гал тогооны томилгоонуудыг хийх үндсэн зорилготой.

Я.Содбаатар тэргүүтнүүдээс эхлээд ээлжит албан тушаалаа хүлээгээд алга хавсран суугаа. Мөн сонгуулийн өмнө тохиролцож “хөнжилд нь шургасан” МАХН-ын Н.Энхбаярынханд сайдын суудал, агентлагуудын даргын албан тушаал өгч “хооллох” их ажил бий. Үндсэндээ МАН, МАХН-ынханы хоёрдугаар ээлжийн хүмүүс хоолонд оруулна гэсэн үг. 

Олонх болсон парламент нь хуулийг хэрхэн хүч түрэмгийлэн баталж, бас сунгаж болдгийг бид харна. Сунгасан цар тахлын хууль иргэдэд харин ҮЙЛЧЛЭХГҮЙ. Энэ нь ковид-19 цар тахлаас илүү улс төрд нүүрлэж буй “ковидизм” болчхоод байна. Улстөрийн энэ “ковидизм” нийгэмд илүү хор хөнөөл учруулсаар, алс хэтдээ ч иргэдийг хохирсоор байх нигууртай эд аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-23 17:42

Хүнд хэрэгтэй юм бичдэг болоосой!

Зочин
Зочин
2021-06-23 19:47

uuniig bichigchiig kovid bur musun avaad yavaasai, niigniig buzar setgehuigeeree horduulagch,chi bish ard tumen songoson um, anaa tat

Холбоотой мэдээ

Back to top button