Нийгмийн

ТОДРУУЛГА: “Цагаан хад”-ны нүүрсний экспорт ойрын өдрүүдэд тэг хувьтай байсан

Нүүрсний экспорт зогсож Цагаан хаданд нүүрс ачсан тээврийн хэрэгслийн цуваа цуварч, нөхцөл байдал хүндэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тиймээс энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын статистик хариуцсан эдийн засагч н.Пүрэвцэндээс тодруулахад:

“Өнгөрсөн 24 цагийн байдлаар нүүрсний экспорт гараагүй. Тэрний өмнөх өдрүүдэд ч гараагүй. Коронавирусийн нөхцөл байдлаас үүдэн БНХАУ хилийн боомтоо чангатгасан. Учир нь манай Цагаан хадан дахь нүүрсний экспортын тээврийн жолоочдоос удаа дараа шинжилгээгээр коронавирус илэрч байгаа. Иймээс тэг зогсолт хийх талаар тээврийн жолоочид санал гаргаж байгаагаа мэдэгдэл хийх болсон. Нүүрсний экспортыг оруулахгүй байгаа ч 48 тээврийн хэрэгслээр 1926 тонн Оюутолгойн баяжмалыг өчигдрийн байдлаар гаргасан” гэлээ.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button