Нийгмийн

“Зүүм: Уран бүтээлчдийн манлайлал” төслийн оролцогчдын бүртгэл эхэллээ

Монгол улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Дэлхийн Эмэгтэйчүүдийн 4-р бага хурлаар 1995 онд зарласан “Бээжингийн Тунхаглал ба үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас зарласан “Би тэгш эрин үеийнхэн, эмэгтэйчүүдийн эрхийг ухамсарлагч”  аяныг буухиалж, IWFCI Mongolia [Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо], Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Би тэгш оролцоот нийгмийг эрмэлзэгч үеийн төлөөлөл” уриан дор “Зүүм: Уран бүтээлчдийн манлайлал” медиа уран бүтээлчдийг чадавхижуулах, уран бүтээлээр дамжуулан хүний эрхийг хамгаалах, хүндлэх, таниулах зорилготой төслийг санаачлан Швейцарын хөгжлийн агентлаг, Хөгжлийн төлөөх Австралийн залуу элч хөтөлбөрийн санхүүжилтээр 2021 оны зургадугаар сараас есдүгээр сарыг хүртэл зохион байгуулах гэж байна. 

IWFCI Mongolia, Монголын Урлагийн Зөвлөл хамтран, 2020 онд ”Зүүм: Би тэгш оролцоот нийгмийг эрмэлзэгч үеийн төлөөлөл” гэрэл зургийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. 

No description available.

Төслийн хүрээнд хүний эрх, жендэрийн тэгш байдал, тэгш оролцоот нийгмийн тухай ойлголт, нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг халах, тогтвортой хөгжлийн 17 зорилтуудыг тусгасан, цуврал сургалтуудыг зохион байгуулж, гэрэл зургийн уралдаан зарлан, шилдэг бүтээлийн үзэсгэлэнг амжилттай гаргаж, 100 гаруй уран бүтээлчдийг хамруулан үйл ажиллагааны мэдээллийг цахим орчинд 300.000 гаруй хүнд хүргэж, тэгш оролцоот нийгмийг амжилттай сурталчилсан юм.

“Зүүм: Уран бүтээлчдийн манлайлал” төслийн зорилго

Энэ удаагийн төслийн зорилго нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүчирхэг салбар болох медиа урлагаар дамжуулан уран бүтээлчдийн тэгш эрхийн дурангаар нийгмийг тольдон, тэдний үзэл санаа, дуу хоолойг нийгэмд хүргэх, хүний эрхийн мэдрэмжтэй контент бүтээх, уран бүтээлчдийн манлайллын ур чадварыг нэмэгдүүлж, чадавхыг дээшлүүлэхэд оршино. 

Уран бүтээлчид өөрийн бүтээл, дуу хоолойгоор нийгэмд нэн тулгамдсан асуудалд олны анхаарлыг хандуулах, шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх замаар нийгэмд хэрэгцээтэй агуулгыг бүтээх явдлыг уран бүтээлчдийн манлайлал хэмээн нэрлэж, энэ төрлийн олон сайн жишээг дурьдаж, цаашид хөгжүүлэх, өргөжүүлэх боломжтой гэж бид харж байна.

Төслийн үе шатууд

Төслийг хэд хэдэн үе шаттайгаар улс орны тухайн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулна. Эхний үе шатанд контент үйлдвэрлэгч, медиа уран бүтээлийн эксперт, хүний эрх, жендэр судлаач, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн багтай хамтран 5 удаагийн 10 цуврал уран бүтээлчдийг чадавхжуулах сургалтыг 2021 оны зургадугаар сарын 24-өөс долдугаар сарын 2-ны хооронд танхимын болон цахим  хэлбэрээр зохион байгуулна. Сургалтууд олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй зохион байгуулагдах ба сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан бүх сургалт дохионы хэлмэрчтэй зохион байгуулагдах болно. Төслийг “Уран бүтээлчдийн манлайлал” сэдэвт хэлэлцүүлгээр 2021 оны зургадугаар сарын 24-нд нээхээр төлөвлөж байна.

Дараагийн үе шат буюу “Зүүм” медиа, видео бүтээлийн уралдааныг 2021 оны долдугаар сарын 02-22-ны хооронд зарлана. Тус уралдаанд сургалтанд хамрагдсан уран бүтээлчид багаараа эсвэл бие даан дээд тал нь гурван минутын видео бүтээлээр оролцох юм.  Уралдааны бүтээлүүдийг цахим орчинд танилцуулан сурталчилах бөгөөд шалгарсан шилдэг 3 байр болон үзэгчдийн нэрэмжит шагнал бүхий таван байрын эздэд нийт 7,300,000 (долоон сая гурван зуун) төгрөгийн шагналын сан бүрдүүлээд байна. 

Түүнчлэн уралдааны бүтээлүүдээс шилдэг 15 бүтээлийг сонгон шалгаруулж, “Зүүм: Уран бүтээлчдийн манлайлал” нээлттэй үзэсгэлэнгээр дамжуулан олон нийтэд танилцуулан, хэлэлцүүлэг зохион байгуулна.

#ЗҮҮМ: УРАН БҮТЭЭЛЧДИЙН МАНЛАЙЛАЛ” төслийн оролцогчдын бүртгэл эхэллээ.

Бүртгүүлэх линк: https://forms.gle/sT88iuKgtFkUan9T9

No description available.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button