НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Монголбанк: Инфляц 6.2 хувь гарсан, бодлогын хүүг хэвээр хадгаллаа

Өнөөдөр /2021.06.23/ Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо хуралдсан. Хуралдаанаар бодлогын хүүг 6 хувь дээр хэвээр хадгалах шийдвэр гарсан байна.

Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Мөнгөний бодлогын хүүг нэмсэнгүй. Учир нь 6 хувь дээр барьсан бодлогын үр дүн хараахан гарч эхлээгүй байна. Бодлогын хүүгийн өөрчлөлтийн үр дүн илэртэл удаан хугацаа шаарддаг.

Инфляц Нийслэлд 6.7 хувь, улсын хэмжээнд 6.2 хувь гарлаа. Энэ зорилтот түвшин дотроо багтаж байгаа ч ковидын хугацаан дахь үзүүлэлтүүдтэй харьцуулахад өссөн дүн. Иймд бодлогын хүүг хэвээр хадгалсан. Инфляц өсөхөд нийлүүлэлтийн шинжтэй шалтгаан нөлөөлсөн гэж үзэж байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ард түмэн
ард түмэн
2021-06-23 22:11

энэ одоо инцляц !гэдэгээ ойлгодог л юм бх даа

Холбоотой мэдээ

Back to top button