НИЙГЭМУЛС ТӨР

Л.Халтар, Г.Сайханбаяр нарыг сайдаас буулгах уу

Маргааш У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөж, МАН Бага хурлаа хийнэ. Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилно гэсэн мэдээлэл баттай хэлэлцэгдэж буй.

Ингэж сандал, суудал жигдэрсний дараа Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орохоор байгаа. Энэ асуудал багагүй хугацааны өмнөөс яригдсан бөгөөд, Н.Энхбаярын хүмүүс ч танхимд орж ирэхээр хүлээж буй. Харин үүнийг намын Их хурлаар хэлэлцэн батлах ёстой бөгөөд, МАН Бага хурлаа хуралдуулсан нь Н.Энхбаярыг хулхидах оролдлого уу гэсэн өнцөг бий.

Ямартай ч удахгүй дөрвөн ч яамны сайд солигдох сурагтай. Энэ дундаас Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хоёр хамгийн боломжит хувилбараар нэрлэгдэж буй гэх. Харин сайдаас буугаад Л.Халтар “Улаанбаатар төмөр зам” ХНН, Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болох тохироо хийгдсэн гэдэг мэдээлэл анхаарал татаж байна.

Түүнчлэн Г.Сайханбаярын оронд УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр сайд болохоор яригдаж буй ч гэх.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АЙМХАЙ ГӨЛГӨР УЛСУУДАД
АЙМХАЙ ГӨЛГӨР УЛСУУДАД
2021-06-24 15:42

ХАЛТАРЫГ ЯМАР САЙД ГЭДГИЙН??? ИНЕГ, МИАТ, ТӨМӨР ЗАМЫН ДАРГА НАР НЬ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДЧИХСОН ШҮҮХЭЭР ХЭРГҮҮД НЬ ОРЧИХСОН, ОРООД ЭХЭЛЦЭН, СОШЛ НИЙГМИЙН СҮЛЖЭЭГЭЭР ЁСТОЙ БҮҮР ӨДӨР БОЛГОН ШАХУУ ХҮН ЗОДСОН АРХИ УУСАН ТЭНДЭР БУДЛИАНТУУЛСАН ГЭЭД ЕРӨНХИЙ САЙД НЬ ИНЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСҮРЭНГИЙХЭЭ АСУУДЛЫГ ХАЛТАР САЙДАА ОРУУЛААД ИР ГЭЭД БАЙХАД ЦЭВЭРХЭН ШАР ЦАРАЙЛСАН ХАЛТАР ЦАРАЙТ ЦАРАЙЛЧИХААД АЙМХАЙ ҮЛБЭГЭР ЯМАР Ч ШИЙДВЭР БАЙХГҮЙ ХУДЛАА ӨНГӨН ТАЛДАА АЖЛАА МЭДДЭГ ЦАРАЙЛЖ НЭГ Л ИХ ТЭГНЭ ИНГЭНЭ ГЭСЭН ХУУРАМЧ ТӨРХТЭЙ САЙД УХААНТАЙ ГӨЛӨГ Л БАЙНА ЛЭЭ ДЭЭ. АРГАГҮЙ НАМБАРЫН ХҮҮ ЭНХБАЯР ТОХИРООНД АВСАН СУРАГ БАЙСАН ТЭР НЬ ДЭЭРЭЭ ШИЙДЭМГИЙ ЭРЧ ХҮЧ ЭНЭ САЛБАРТ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА УС АГААР МЭТ БАЙНА.......

Холбоотой мэдээ

Back to top button