НИЙГЭМ

МХЕГ: Хөл хорио зөрчиж ажилласан газруудыг таван сая хүртэлх төгрөгөөр торгоно

Өчигдөр УОК-оос ээлжит шийдвэрээ танилцуулсан нь сүүлийн 10 гаруй хоног хаагдаад байсан хоолны газруудын үйл ажиллагааг үргэлжлүүлэн хязгаарлах шийдвэр байлаа. Олон удаагийн хөл хорионд боогдож, ашиг орлогогүй тэг зогсолт хийгээд байсан зарим АНН-үүд УОК-ийн шийдвэрийг эсэргүүцэж, цаашид хүлцэнгүй байхгүй гэдгээ мэдэгдээд байна.

Өөрсдийн үзэмжээр, хор уршгийг нь тооцоолохгүй, хоолны газраас халдвар дамжиж байна хэмээх муйхар шийдвэрийн ард олон гэр бүл цалингүй, орлогогүй, хоолгүй болж байгааг дарга нар ойлгохгүй байна хэмээгээд буй.

Эл давалгаа нийгэмд хүчтэй өрнөж, хяналтаас гарах нь цаг хугацааны асуудал болоод буй. Уг асуудалд МХЕГ-аас:

"Зөрчлийн тухай хуулийн 5.13.2 дугаар хэсэгт заасны дагуу гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан иргэн ААН байгууллагад 500-5000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох, 7-30 хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах зохицуулалттай” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-06-24 15:53

Зарим шаардлагатай чух�##� үед төр төмөр нүүрээ үзүүлж чаддаг байх ёстой. Эс чадв�##� улс орон хөл толгойгүй болж үймээн самуун, �##�лага хядлага гарах болно.

Зочин
Зочин
2021-06-24 16:22

АСА СТАНЦ ГЭЖ ЁСТОЙ НЭГ ЯЛ АСУУЖ БАЙГАА БИШ.ОРОЛЦОЖ БАЙГАА ХҮНЭЭ ОДОО ДАРАМТЛААД БАЙГАА ЮМУУ ЗАГНААД БАЙГАА ЮМ УУ? ЗАНДАРСАН ТЭНЭГ ГАР ТЭНЭГЭЭРЭЭ Л БАЙХ ЮМ ДАА.ЭНЭ АСАГААР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ДУТААД БАЙГАА ЮМ УУ? 2 ТЭНЭГ ЮМАНД ЯРИА ӨГЧ ЯАДАГ БАЙНА!!

Зочин
Зочин
2021-06-24 16:22

Энэ олон сар тэвчсэн газрууд аргагүй ш тээ м�##�нууд аа

Аан
Аан
2021-06-24 16:23

Торгосон мөнгөөрөө баяжаарай

Зочин
Зочин
2021-06-24 17:21

Гэр бүлийнх нь хэн нэг х�##�двар авсан үед ойлгох улс уу. Нэээлээ гээд хэн орох вэ

Зочин
Зочин
2021-06-24 19:05

Хүмүүс энэ замбараагүй шазруудаар орж үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй

Зочин
Зочин
2021-06-24 19:50

хүмүүс орохгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button