НИЙГЭМ

Дуртай бол өөрийгөө “баривчил”, бизнес эрхлэгчдийг БҮҮ ДЭЭРЭЛХ, С.Амарсайхан дарга аа

“МАН нэг намын дарангуйлал тогтоолоо. Бараг л коммунист орон болох нь ээ” гэж монголчууд өөр зуураа ярилцдаг болоод удаж байна. У.Хүрэлсүх нар нь “Тийм юм байх боломжгүй. Бид сонгодог парламентын тогтолцоотой” гэж бардам дуугарч, ам тагладаг.

Гэхдээ, нээрэн коммунист орон болчихсон юм уу. Бизнес эрхлэгч нэгэн ААН УОК-ын шийдвэрийг биелүүлэхгүй гэдгээ тайван замаар мэдэгдэж байхад цагдаа, хүчний ажилтнууд аваачиж, хааж хорино гэж сүрдүүлж, ажилтныг нь баривчилсан байна. Урт үргэлжилсэн, нээгдэж хаагдсан олон хөл хорионы ард тэсэж үлдсэн хэдэн бизнес эрхлэгчдээ хайрлаач, ядаж хүндэтгэж хандаач.

“Takesan Miso Ramen” УОК-ын шийдвэрийг дагахгүй, гэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтална гэж асар оюунлаг, итгэл үнэмшилтэй мэдэгдэл хийсэн. Үүнийг нийгэм давлагаалан дэмжиж, бусад ААН-үүд ч уг мэдэгдэлд нэгдэж буйгаа илэрхийлсээр байна. Энэ бол хэзээ нэгэн цагт болох л ёстой байсан үзэгдэл.

Ямар олон бизнес хаагдав, ямар олон хүн ажилгүй болов. Хичээж, хөлсөө дуслуулж бүтээсэн бодит аж ахуй нь нүдний өмнө орлогогүй болж, дампуурч, үүдээ хаасан ямар олон хүн бий болов. Харин төр сонгуулиа, албан тушаал, эрх дархаа л бодохоос өөрөөр сохорсон гэлтэй.

Эцсийн эцэст халдвар тарсан нь буруу менежмэнт барьж, дэндүү хэнэггүй царайлсан та бүхний буруу болохоос амьдрах гэж хичээж буй иргэд, ААН-үүдийн буруу огт биш ээ. Улсын эдийн засаг тэдний нуруун дээр, төлсөн татвар дээр оршин тогтнодог болохоос та бүхний улс төрд тогтож үлдэх гэсэн хий хэнээрхэлтэй тань түй ч холбоогүй ээ.

Зүгээр л хэдэн хүмүүс хуралдаж гарч ирээд “Өнөөдрөөс эхлээд хаалаа, долоо хоногоор сунгалаа” гээд тормолзож болдог, араас нь олон мянган хүн цалин орлогогүй болж хоцордог, энэ байдал одоо ханалаа, хэтэрлээ. Халдвар тархсанд ААН-үүдийг биш, өөрсдийгөө л буруутга. Хариуцлагыг өөрсдөөсөө нэх. Харин бизнес эрхлэгчдийг хааж, боогоод байвал ард түмэн мөнх бус суудлаас тань арчаад тавьчихдаг юм.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. Ямар олон бизнес хаагдав, ямар олон хүн ажилгүй болов. Хичээж, хөлсөө дуслуулж бүтээсэн бодит аж ахуй нь нүдний өмнө орлогогүй болж, дампуурч, үүдээ хаасан ямар олон хүн бий болов. Харин төр сонгуулиа, ####бан туша####, эрх дархаа л бодохоос өөрөөр сохорсон гэлтэй.

  2. Сэтгүүлчид гэж ямар учиртай хүмүүс байна вэ. Өдөр болгон хичнээн хүн өвдөж, үхэж байгааг гайхаж бичнэ. Тэгснээ өвчний үеийн дэглэм журмыг эсэргүүцдэг хаашаа юм бэ. Өнөөдөр манай нутагт дахиад х####двар гарлаа. Замын гуанзанд машин зогсохыг хориглосон байсан боловч нууцаар хотоос зорчигчдыг аваад байсан гуанзныхан гэр бүлээрээ өвдчихлөө. Байд#### ийм байхад болилдоо та нар

  3. амьд эрүүл байв#### учир нь олдох байх хүргэлтийн үйлчилгээ дажгүй орлоготой байна ганцаараа хорвоод амьдардаггүй бусдыг хүндэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button