УЛС ТӨР

МАН-ын Бага хурал маргааш Тусгаар тогтнолын ордонд 08.00 цагаас болно

Маргааш буюу зургадугаар сарын 25-нд улс төрийн хоёр томоохон үйл явдал болохын нэг нь МАН-ын Бага хурал. Уг Бага хурлаар МАН-ынхан даргын үүрэг гүйцэтгэгч томилох тухай яригдаж буй.

Хурлыг Төрийн ордонд хийнэ гэх мэдээлэл байсан. Тэгвэл маргааш өглөө 08.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар болжээ.

Мөн эл өдөр Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх тангараг өргөнө. Ингэснээр МАН-ын дарга болон УИХ-ын гишүүний статусаас автоматаар түдгэлзэх юм.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-24 17:22

одоо өөрсдөө хэдэн зуугаараа цуглана даа нөгөө УОК нь юу ч хэлэхгүй харахгүй сонсохгүй

Холбоотой мэдээ

Back to top button